Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 9 дахь өдөр

ЗҮГЭЭР Л "ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛ

Эцэг эх байх гэдэг бол бидний цаг хугацаа болон хүч хөдөлмөрийг үнэхээр ихээр шаарддаг зүйл. Эдгээр шаардлагууд нь хүүхдүүд маань өглөө босохоос эхлээд тэднийг унтсанаас хойш ч үргэлжилсээр байдаг. Үүний хажуугаар бид гэр бүл дэхь, ажлын газрынхаа болон найз нөхдийнхөө хэрэгцээг хангахыг байнга хичээж байдаг.

Таны эцэж цуцах хэмжээ хязгаарыг Есүс сайн мэддэг. Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж бас гайхамшгуудыг үйлдэх чадвартай болохыг нь олж мэдээд үй олон хүмүүс Түүнийг тойрон хүрээлж байсан. Түүний өмнө аваачих гэсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан (Лук 5:18-19-г унш). Түүний цаг хугацааг бүх хүн шаардаж буйг Тэрээр ойлгосон байсан.

Гэвч, бусдын шаардаж буйг биелүүлж чадах цорын ганц арга зам бол амрахын тулд, залбирахын тулд бас цэнэглэгдэхийн тулд Эцэгтэйгээ ганцаар цагийг өнгөрүүлэх гэдгийг бас ойлгосон байсан. Энэ бол хувиа хичээсэн зүйл биш; энэ бол Өөрийнхөө хүүхдүүдийн төлөө Түүний хийж чадах хамгийн хайрыг харуулсан зүйл байсан юм. Энэ нь тэдний олон олон асуудлуудыг шийдвэрлэх хүч чадлыг Түүнд өгсөн.

Зарим үед хүүхдүүддээ "үгүй" гэж хэлснээрээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ цагийг өнгөрүүлэх нь таны хийж чадах хамгийн хайрыг харуулсан зүйл байдаг.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com