Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 109 дахь өдөр

ЕСҮСИЙН НЭР

Бид залбирахдаа, ихэнхдээ дараах үгсээр төгсгөдөг, "Христийн нэрээр залбиран гуйж байна." Үйлс, Лук номонд "Есүсийн нэр"-ийг дор хаяж 33 удаа дурьдсан байдаг. Яагаад Есүсийн "нэр" тийм чухал юм бол?

Библийн үед, аливаа хүний нэр бол зүгээр нэг хэн болохыг нь тодорхойлсон шошго төдий байгаагүй; энэ нь мөн тэдний зан чанарын талаархи ямар нэгэн зүйлийг бас илэрхийлдэг байсан. Христийн нэрээр залбирснаараа бид Хэмжээлшгүй хайрын Бурхан — болох Түүний чухам хэн болохыг эргэн санадаг. Колоссай 3:23-т, "Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн." хэмээн сургасан байдаг. Энэ ч бас эцэг эх байх үүрэгт маань нэгэн адил хамааралтай сургамж мөн! Бид Христийг үгээрээ, үйлдлээрээ, зүрхэн дэхь бодол санаагаараа хүндлэх үед, хүүхдээ хүмүүжүүлэх нь Түүний нэрийг дуудахуйцаар зохистой зүйл болгодог!

Хүүхдээ хүмүүжүүлж байхдаа, үүнийгээ "Христийн нэрээр" үйлдэхийг хичээ. Бүхэл бүтэн гэр бүлд тань үр ашгаа өгөхүйц өөрчлөлтийг та олж харах болно.

Бичээс

Ѳдѳр 108Ѳдѳр 110

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com