Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 107 дахь өдөр

ХЭЗЭЭ Ч ГАНЦААРАА БИШ

Амьдралд маань баярлан хөөрөхөд амархан үе байдаг бөгөөд тэр л үед бид тэнгэрийн улсын баяр хөөрөөс амсаж үздэг. Бусад үед, "хөлс маань цусны дусал мэт газарт дусалж байх" үедээ Христэд ямар байсныг бид хамгийн ихээр мэдэрдэг. Бидэнд агуу баяр хөөрийг авч ирдэг тэр л хүүхдүүд маань биднийг уйлахад хүргэдэг,"Зовлон шаналан ойрхон Туслагч ганц ч алга тул Надаас бүү холдооч" (Дуулал 22:11). Түүний алдрын төлөө бүх зүйл сайхан болохыг Бурхан амладаг. Түүнд хандан бид залбирах үедээ, энэ баталгааг санах хэрэгтэй. Баяр хөөр эсвэл өвдөг сөгдөн уйлан байх үеийн алинд ч, Христ хүний биеэр ирэх үедээ ийм байдалтай байж үзсэн болохыг санаарай. Тэрээр яг адил зовлонг туулсан бөгөөд таны уйлахыг сонсдог. Та бол ганцаараа биш бас Бурхан таны уйлахыг сонсдог гэдгийг санаарай.

Бурхан таниас хэзээ ч хол байдаггүй бөгөөд ямар ч хүнд үед Тэр таньд хэрэгтэй тайвшрал болон хүчийг өгдөг Нэгэн. Түүний хайр болон өршөөлийн ивээлээр дүүрэн баталгаатайгаар Түүний хаан суудалд хүрч ир.

Бичээс

Ѳдѳр 106Ѳдѳр 108

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com