Хар, цагаанаар болзох: Хил хязгаар, секс болон бодит байдалЗагвар
Тэднийг хайрлах нь танд зовлон учруулж байгаа бол-тэднээс салах хүчийг хайж ол
Танд тохирохгүй хүнийг тохирох хүн болгохын тулд таны хийж чадах зүйл гэж нэг ч байдаггүй. Энэхүү чимээгүй цагийн судлалын 3 дахь өдөрт бид салах шалтгаануудын талаар бид авч хэлэлцсэнийг санаарай.
Тэдэнд өөрсдөд нь бас ирээдүйд нь тохирох хүн биш гэдгийг нь мэдэх хүнээс салах нь үнэхээр хэцүү, хүнд, шаналгаатай зүйл болохыг нь олон хүмүүс олж мэддэг. Ихэндээ энэ нь тэр хоёрын хоорондох сэтгэл санааны холбоосоос болж энэ нь хүнд байдаг. Энэ нь мөн гэрлэлтээс өмнөх сексийн үр дүнд сүнсний холбоосыг хамааруулан тухайн харилцаанд бие махбодын хил хязгаарыг давсанаас байж болох талтай.
Шалтгаан нь юу ч байсан хамаагүй энэ бол хариуцлага тооцох хүнээсээ тусламж, зүг чиг, залбирлыг хүсэх цаг юм. Таны бүхий л зүйлс, "Сал" гэж хэлж байгаа хэдий ч ямар нэгэн шалтгааны улмаас зууралдсан хэвээр байхыг хичээн, нөгөө хүнийгээ өөрчлөгдөхийг нь хүлээх болно.
Энэ нь харилцаанд тань давтагдах зүйл болж эхлэх бөгөөд үргэлжлүүлэн та зовж, шархалсан хэвээр үлдэх болно.
Энэхүү нөхцөл байдлаа та Бурханд өргөх ёстой бөгөөд салах энэхүү зовлонтой үйл явцад Тэрээр таныг удирдах болно гэдэгт болон шаналах зүрхийг чинь эдгээхэд мөн түүнчлэн нөгөө хүнийг чинь тайвшруулна гэдэгт Түүнд найд.
Энэ төлөвлөгөөний тухай
Сүйрлүүд, гомдлууд болон галт тэрэгний сүйрлүүдтэй болзохоос та залхсан байна уу? Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлал нь асуудлын гол руу шууд орж, харилцааг таньж мэдэх аяндаа тэр чигээр нь хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөнүүд болон нотлогдсон зарчмуудыг хуваалцах замаар эрүүл бөгөөд таашааж болохуйц болзох харилцааг дэмжихэд туслахуйц амьдралд ойр төлөвлөгөөг танд олгодог.
More