Хар, цагаанаар болзох: Хил хязгаар, секс болон бодит байдалЗагвар

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

5-с 3 дахь өдөр

  

Салах шалтгаануудаа бүү хая

Болзох харилцаандаа салах шалтгаануудаа тогтоох нь чухал. Ирээдүйд таныг зовлонтой болгохуйц мөн гэрлэлтийг яваандаа сүйрүүлэхүйц асуудал байгаа бол харилцаагаа үргэлжлүүлсээр байхаас таныг хамгаалахын тулд эдгээрийг тогтоодог. Мөн дургүйцэх зүйлгүйгээр ямар хэсэгт эсвэл асуудалд та буулт хийх боломжтой гэдгээ мэдэх нь чухал.

Салах шалтгаан гэж юу болох мөн эдгээр нь танд хор хөнөөл учруулах биш харин хэрхэн туслахын тулд болох талаар ихэнх хүмүүс буруу ойлгодог. Салах шалтгаан гэж болзож буй хүнтэйгээ сэтгэл санааны хувьд хэт холбоотой болохоос, хөл толгойгоо мэдэхгүйгээр тэдэнд та хэт хайртай болохоос өмнө хувь хүн болохынхоо хувьд таны тогтоодог зүйл юм. Ихэнхдээ, хүмүүс маш хурдан бусадтай харилцаанд ордог бөгөөд яваандаа харилцааг устгах боломжтой тэмдгүүд болон асуудлууд эсвэл улаан туганд анхаарал хандуулан тэдгээрийг харахаа мартдаг. Эсвэл үүнээс ч дор, тэд тэдгээрийг олж харсан атлаа бүгдийг нь тоохгүй өнгөрдөг. 

Салах шалтгаан нь хар цагаан; бууж өгөх ямар ч орон зайг олгодоггүй зүйл юм. Энэ бол харилцаандаа таны үл зөвшөөрөх тэр нэг зүйл (эсвэл хэд хэдэн зүйлс) юм. Салах шалтгаан нь сүнслэг болон амьдралд ойр асуудлуудын аль алиныг хамаарах боломжтой бөгөөд нөгөө хүнтэйгээ сэтгэл санааны хувьд хэт орооцолдохоос өмнө, эрүүл саруулаар та бодож сэтгэж байхдаа эдгээрийгээ тогтоох ёстой. 

Салах шалтгаануудыг тоохгүй өнгөрөх гээд байдаг хүмүүс нь бидний нэрлэдгээр "сэтгэл санааны халхавч"-тай хүмүүс байдаг. Тэд ирээдүйд ямар нэгэн зүйлийг сүйрүүлэхүйц хэсгүүддээ бууж өгөхөд бэлэн байдаг. Энэ нь болзож байхдаа хариуцлага тооцох хүнтэй байх өөр нэг шалтгаан мөн; тэд танд буй сэтгэл санааны халхавчид өртөмтгий хүмүүс биш юм.

Салах шалтгаануудаа бичихэд зориулан өнөөдөр цаг гарга, тэгснээрээ та эдгээрийг болзох харилцаандаа стандарт болгон ашиглах боломжтой болох юм. Салах шалтгаан тань юу болохыг тодорхойлох нь үнэхээр чухал бөгөөд эдгээр нь таны хувьд онцгой байх болно. 

Хэрэв та салах шалтгаантай нүүр тулах юм бол тухайн харилцаандаа үлдэх биш харин тэр харилцаанаас салах хүч танд бий гэдгийг та мэдэх хэрэгтэй. Хэн нэгнийг дахиж хэзээ ч олж чадахгүй гэсэн айдастаа буруу хүнтэй суух боломжийг бүү олгоорой. 

Энэ нь бухимдмаар бас гаргахад хэцүү сонголт байж болох хэдий ч та өөрөө өөрийнхөө төлөө бат зогсох үед та яваандаа хожим улам илүү аз жаргалтай байх болно. 

Хэрэв та ганц бие бол яг одоо цаг гарган харилцаанд хэзээ ч бууж өгөхгүй таны хувьд маш чухал гэсэн зүйлсийнхээ жагсаалтыг гарга. 

Хэрэв та аль хэдийнээ хэн нэгэнтэй болзож байгаа бол харилцаагаа үнэлж цэгнэ, мөн салах ямар нэгэн шалтгаантай эвлэрээгүй гэдгээ нягтал. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

Сүйрлүүд, гомдлууд болон галт тэрэгний сүйрлүүдтэй болзохоос та залхсан байна уу? Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлал нь асуудлын гол руу шууд орж, харилцааг таньж мэдэх аяндаа тэр чигээр нь хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөнүүд болон нотлогдсон зарчмуудыг хуваалцах замаар эрүүл бөгөөд таашааж болохуйц болзох харилцааг дэмжихэд туслахуйц амьдралд ойр төлөвлөгөөг танд олгодог.

More

Адонис болон Хедер Лензид энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.adonislenzy.com/product/dating-in-black-white-book-autographed-copy/ -д зочилно уу