Хар, цагаанаар болзох: Хил хязгаар, секс болон бодит байдалЗагвар

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

5-с 2 дахь өдөр

  

Хил хязгаартай үед секс хамаагүй дээр байдаг

Тэд бол таны насан туршын хань биш, болзож буй хүн чинь гэлгийг үргэлж санаарай.

Секс бол Бурханы бүтээсэн зүйл бөгөөд гэрлэлтийн гэрээний дотор үйлдэгдэх үедээ үүнийг гэм буруу, ичгүүр эсвэл хор уршиггүйгээр таалан соёрхох боломжтой зүйл юм. Гэрлэлтийн гэрээнээс гадуур сексийн үйлдэл үйлдэгдэх үед сэтгэл санаа, асуудлууд, гэм буруу болон ичгүүртэй мэдрэмжүүдийн цасан бөмбөг мэт үр дагаврын үүд хаалгыг нээдэг. 

Бурхан бол уучлагч Бурхан бөгөөд тиймээ сексийн гэмийг уучлах уучлал гэж байдаг. Том асуудал бол заримдаа үүний хамт дагалдан ирэх ачаа, сүнсний хүлээсээс чөлөөлөгдөхийн тулд хэдэн долоо хоног, хэдэн сар эсвэл хэдэн жилийг ч зарцуулах болдог. Тиймээс Бурхан Өөрийнхөө үгэнд сексийн гэмээс зугтаа хэмээн бидэнд сануулдаг. 

Та хоёрыг хоюулаг тань хамгаалахуйц амьралд ойр хамгаалалтыг байршуул. Хэрэв нөгөө хүн чинь эдгээр хамгаалалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол таны найдсан шигээр тэр хүн таныг тийм ч их авч хэлэлцдэггүй байх талтай.

1. Юу ч болж байсан хувцасаа бүү тайл.

Гэрлээгүй л бол хувцасаа тайлснаас сайн зүйл нэг ч гарахгүй гэдэгт надад итгээрэй. Хэрэв цэвэр ариун хэвээр нь хадгалахыг хүсч байгаа бол хувцасаа бүү тайл. Ням гарагийн Библийн хичээлийн багш маань, "Арьс харагдахгүй бол, гэм байхгүй байх болно." гэж хэлдэг байж билээ. Үнэхээр энэ бол бидний ихэнхдээ дутуугаар үнэлдэг хэсэг мөн. Тэрхүү хил хязгаарыг та нэгэнтээ давах л юм бол энэ нь зорчигч тээврийн 747 хөлөг онгоцны хөдөлгүүрийг асаахтай адилхан.

2. Үнсэлцэх боломжуудаас зайлсхий.

Үнсэлцэх боломжууд нь сексийн дон болон хувирах боломжтой. Хил хязгаараа мэдэж ав, тэгээд үүнээсээ нэг миллийн шахам зайтай байж сур. Үнэхээр Христитгэлтэн ч бай эсвэл Христэд үл итгэдэг ч хүн бай хяналтаас гарсан бие махбодь нь үнэхээр зогсоохын аргагүй байдаг. Үнсэлцэх гэж байгаа бол урьдчилсан шаардлагуудын жагсаалтыг гарга. Гэрэлтэй газарт зогсож байхдаа үнсэлцэх нь харанхуйд диван дээрээ эсвэл орон дээрээ үнсэлцэхээс хамаагүй өөр. Хэдхэн хоромын төдийд л нөхцөл байдал хяналтаас гарах нь маш амархан байдаг. 

3. Нэг нэгнийхээ гэрт хонож болохгүй.

Нэг нэгнийхээ гэрт хонох нь жоохон хүүхдүүдэд зориулсан зүйл. Чи бол насанд хүрсэн хүн бөгөөд дааврууд тань хамаагүй өссөн байгаа. Өөрийгөө хүчтэй бөгөөд гэрлэлтээс гадуурх сексээс татгалзах чадвартай гэдгийг бие биедээ эсвэл хэн нэгэнд нотлохыг бүү оролд. 

4. Тантай хариуцлага тооцох хүнтэйгээ харилцаа холбоотой бай.

Нилээд эхэнд бид хариуцлага тооцдог байхын ямар чухал болох талаар авч үзэцгээсэн. Харилцаанд тань чиглүүлэлтийг өгөхөд туслахын тулд тэр хүн бэлэн байдаг. Та хүчтэй хүсэл, тачаалыг мэдрэх үед тань тэд хил хязгаарыг тань танд сануулах, мэргэн ухааныг болон зөв зүйтэй зөвлөгөөг танд санал болгодог. Та сэтгэл санааны хувьд хэт орооцолдсон учраас тодорхой зүйлийг та олж харж чадахгүй байх үед мэдрэмжийн чинь хувьд зөв зүйтэй зөвлөгөөг тэд өгөх боломжтой байдаг.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Dating In Black & White: Boundaries, Sex & Reality

Сүйрлүүд, гомдлууд болон галт тэрэгний сүйрлүүдтэй болзохоос та залхсан байна уу? Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлал нь асуудлын гол руу шууд орж, харилцааг таньж мэдэх аяндаа тэр чигээр нь хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөнүүд болон нотлогдсон зарчмуудыг хуваалцах замаар эрүүл бөгөөд таашааж болохуйц болзох харилцааг дэмжихэд туслахуйц амьдралд ойр төлөвлөгөөг танд олгодог.

More

Адонис болон Хедер Лензид энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://www.adonislenzy.com/product/dating-in-black-white-book-autographed-copy/ -д зочилно уу