Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

7-с 6 дахь өдөр

"Хэзээ ч Бүү Бууж өг" Та бөгж солилцох, тангараг өргөх мөн гэрлэлтийн гэрээнд нэгдэх үед "үхэл хагацаах хүртэл" хайрлахад өөрийгөө зориулж байна гэсэн үг. Хайр хөрөх үед юу болдог вэ? Зөвхөн та хоёрын нэг чинь энэ Библи Уншлагын Төлөвлөгөөг уншихаар сонгосон бол яах вэ? Хамгийн хэцүү зүйл тохиолдон, мөн итгэмжгүй байдлаас болж тэр амлалтууд замхран алга болвол та юу хийх бол? Ямар ч нөхцөл байдалтай нүүр тулсан бай, энэ нь гэрлэлт цуцлалтад хүрсэн ч бай, уучлалтад орон зай бас бий гэсэн үг. Гэрлэлт бол сургаалт үгс дээрх "төмөр төмрөө хурцладгийг" амьдрал дээр харах хамгийн хэцүү жишээнүүдийн нэг юм. Эхнэр юмуу нөхрөөсөө ямар алдааг олсон байна хамаагүй, үнэн хэрэгтээ таньд ч бас үргэлж өсөх болон хөгжих олон арга замууд бий. Хуримын бөгж чинь гав дөнгө мэт санагдаж эхлэх үед таньд сонголт хийх цаг ирсэн гэсэн үг: уучилшгүй мэт санагдаж байгаа зүйлийг уучилах шийдвэрийг та гаргаж чадна. Бурханы таньд үзүүлсэн уучлалыг та эхнэр юмуу нөхөртөө үзүүлэхээр шийдэж чадна. Та өөрийн бурууг бас хүлээн зөвшөөрөхөөр шийдэж чадна. Машин чинь түлшгүй болох үед та машинаа зардаггүй шүү дээ. Түүний оронд та машиндаа түлш нэмж хийдэг! Бурханд таниар дамжуулан хайрлах боломжийг олго. Мөн хэзээ ч бүү бууж өг. Хамтдаа залбиръя: Есүс, бусдыг хайрлах хайр үлдээгүй мэт санагдах үед, Таны хайраар хайрлахад надад туслаач. Таньд өргөсөн тангарагтаа няцмаар санагдах үед ч үнэнч байхад надад туслаач. Таниас надад ирсэн тэр л өршөөлийг бусдад үзүүлэхэд туслаач. Бууж өгмөөр санагдах тэр өдрүүдэд Та миний хүч чадал болооч. Та бол биднийг хамт үлдээж чадах тийм хүч чадалтай Нэгэн гэдэгт би итгэж байна. Таны Нэрээр бид залбирлаа, амен
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр, Amy, таньд дараах таван амлалтаар хэрхэн гэрлэлтээ уналтаас хамгаалахыг заах болно: Бурханыг эрж хай, шударгаар маргалд, цагыг хөгжилтэй өнгөрүүл, цэвэр хэвээрээ бай, мөн хэзээ ч бүү бууж өг. Яг одооноос эхлэн— өнөөдрөөс эхлэн цаашдаа мөрөөдөж байсан тэр гэрлэлтээ өөрийнх болго.

More

Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу