Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар
"Шударгаар зөрөлдөх"
Бүх л хосууд зөрөлддөг. ХЭРХЭН зөрөлдөж байгаа чинь жижиг зүйлд санаа нийлэхгүй байх ба том гарз хохирлын ялгааг харуулах боломжтой. Эрүүл хосууд ялахын төлөө биш гарах үр дүнгийн төлөө зөрөлддөг. Зөрчилдөөн нь ганцаараа харилцааг сүйрүүлдэггүй. Зөрчилдөөн нь үр дүнтэй байж чадахгүй байгааг анхааруулах шинж тэмдгүүд бол:
1. Шүүмжлэл
Та санаа зөрөлдөхийг эсвэл маргааныг нөгөө хосоо шүүмжлэх боломж гэж үздэг үү? Эсвэл та тэднийг бусдын өмнө шүүмжилдэг үү? Шүүмжлэл нь харилцааныхаа төлөө тэмцэхийн оронд бие биенийхээ эсрэг тэмцэж буйг тань анхааруулах шинж тэмдэг юм.
2. Зэвүүцэл
Зэвүүцэл бол гэрлэлт тань уруудах зам руугаа явж байгааг харуулах зүйлүүдийн нэг. Хэдийгээр үгээр хэзээ ч илэрхийлэгдээгүй ч, жигшсэн харц, уур уцаартайгаар нүдээ эргэлдүүлэх, эсвэл аймшигтай араатан мэтээр оюун санаандаа ургуулан бодох зэрэг нь бүгд зэвүүцлийн шинж тэмдэг.
3. Хамгаалалт
Яг одоо та зөрчилдөөн дунд байгаа биш учраас өөрийгөө уурандаа үс нь өрвийсөн хамгаалалтын байдалтайгаар төсөөлөхөд хэцүү. Тань руу хандсан зүйл гарах үед хичнээн хэцүү хэдий ч сонсохыг сонгох хэрэгтэй.
4. Чулуун хана босгох
Хэрэв эхнэр юмуу нөхөр тань таньтай хамт Бурханыг эрж хайхгүй бол, Бурханыг эрж хайхаа та бүү зогсоо. Эхнэр юмуу нөхөр тань таны дайсан биш. Бид ганцхан дайсантай. Мөн тэр бол хэзээ ч шударгаар зөрчилддөггүй хулгайч, худалч нэгэн. Бие биентэйгээ бүү тэмцэлд. Нэг баг болоод, бардамнал болон харилцааг тань сүйрүүлж буй хатуу зүрх сэтгэл гэх мэт сүнсний асуудлуудтай тэмц.
Хамтдаа залбиръя: Есүс, зөрчилдөөнөөр дамжуулан гэрлэлтэндээ ангал үүсгэхээс сэргийлэхэд бидэнд туслаач. Бидэнд өөр өөрсдийнхөө бардам занг хаяж, өөрсдийн асуудлууд болох шүүмжлэл, зэвүүцэл, хамгаалалт эсвэл чулуун хана босгох зэргээсээ салахад туслаач. Бидэнд шинэчлэлт ба ялгаа заагийг таньж мэдэхийн төлөө зөрчилддөг болоход туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр, Amy, таньд дараах таван амлалтаар хэрхэн гэрлэлтээ уналтаас хамгаалахыг заах болно: Бурханыг эрж хай, шударгаар маргалд, цагыг хөгжилтэй өнгөрүүл, цэвэр хэвээрээ бай, мөн хэзээ ч бүү бууж өг. Яг одооноос эхлэн— өнөөдрөөс эхлэн цаашдаа мөрөөдөж байсан тэр гэрлэлтээ өөрийнх болго.
More
Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу