Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

7-с 5 дахь өдөр

"Үнэнч Хэвээрээ байх" Хүмүүс хуримаа төлөвлөхөд хэдэн сарыг зарцуулдаг хэдий ч гэрлэлтээ төлөвлөхийг тэргүүн эгнээнд тэр бүр тавьж чаддаггүй. Гэрлэлтийн өмнөх сургалтанд суух эсвэл хуримыг үйлддэг номлогчтой ярилцах боломж бидэнд байдаг ч, харилцаанд маань ямар асуудлууд үүсэх талаар тэр бүр нээлттэй байж чаддаггүй. Магадгүй нэгдэлтэй байдалд маань зуршил болсон бодлууд ба зан ааш маань ямар хор уршиг тарих боломжтойг төдийлөн ойлгодоггүй. Гэрлэсэн хүнтэйгээ л нэг оронд орох нь сексийн дотно харилцааг үүсгэх Бурханы шаардлага учраас, энэхүү шаардлагыг хангаагүйгээр харилцаанд орох нь хамгийн их хор уршигтай. Замбараагүй өнгөрсөн амьдралаас үүдэлтэй сексээр дүүрэн дуу хөгжим, хүчтэй романууд, хүчирхийллээс үлдсэн эдгээгүй шарх, эсвэл порно үзэх—гэх мэт гэрлэлтээс чинь гадуурх ямар ч төрлийн сексийн сэрэл мэдрэмж нь маш аюултай заналхийлэл мөн. Хичнээн аюулгүй гэж та өөрийгөө итгүүлсэн бай хамаагүй,үүнийгээ эхнэр нөхрөөсөө нууж л байгаа бол дотно харилцааны үүд хаалгыг та хааж, харин завхайралд үүд хаалга нээж өгч байгаа гэсэн үг. Тэдгээр заналхийллээс хамгаалах хамгаалалтыг хамтдаа босгохыг хүсч байна уу? Сорилтын эсрэг хүчтэй байхын тулд эрх чөлөөгөө хязгаарлахыг та хүсч байна уу? Хувиараа, харилцан яриагаа, эсвэл онлайн харилцан үйлдлүүдээ ил тод болгоход та бэлэн үү? Үүнийг өөрийгөө сул дорой болох үед хамгаалахын тулд хүчтэй байхдаа хийгээрэй. Бурханаас таны сул дорой байдлыг харуулж өгөхийг гуй—тэгээд тэдгээр дээрээ тул. Давах ёсгүй давааг давах болов уу? Амжилтгүй болох уу? Мэдээж хэрэг. Асуудал урган гарах үед тэдгээрийг шийдвэрлэ. Бурханаас уучлалт гуй. Эхнэр юмуу нөхрөөсөө уучлалт гуй. Гэхдээ үнэнч хэвээрээ үлдэхийн төлөө тэмц. Цэвэр ариун байдал хамгийн их хамаатай. Хамтдаа залбиръя: Есүс, Та биднийг цэвэр бас шинэ болгохын тулд өндөр үнэ төлсөн. Зөвхөн Та л биднийг Өөрийнхөө нүдний өмнө цэвэр болгож чадна. Үнэнч хэвээрээ байхад бидэнд туслаач. Бусдыг уучилах болон зүрх сэтгэлээ гэмийн хор уршигаас хамгаалах хүч чадлыг бидэнд өгөөч. Есүсийн Нэрээр, амен
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр, Amy, таньд дараах таван амлалтаар хэрхэн гэрлэлтээ уналтаас хамгаалахыг заах болно: Бурханыг эрж хай, шударгаар маргалд, цагыг хөгжилтэй өнгөрүүл, цэвэр хэвээрээ бай, мөн хэзээ ч бүү бууж өг. Яг одооноос эхлэн— өнөөдрөөс эхлэн цаашдаа мөрөөдөж байсан тэр гэрлэлтээ өөрийнх болго.

More

Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу