Харилцааны цус сорогчидЗагвар
Хоёр нүүртэй хүмүүс
Энэ нь хоёр нүүртэй гэдэгт хоёр нүүртэй хүмүүстэй нүүрлэх асуудал оршдог. Энэ талаар бодоод үз. Өөрийнхөө нүдэнд дүнз байсаар атал бусдын нүдэн дэх үртсийг бүү ав гэж Есүс бидэнд хэлжээ. Найзынхаа нүдэн дэх үртсийг заах нь нүдэндээ бүтэн банз оруулах арга мөн болохыг дурдахгүй байхын аргагүй.
"Хоёр нүүртэй" гэдэг үг нь hupokritesгэсэн грек үгнээс гаралтай бөгөөд маск зүүн тайзан дээр жүжиглэх жүжигчдийг тодорхойлдог аж. Бараг л голыг нь олооод хэлсэн байна тийм үү?
Тэгэхээр бид жүжиг тавилгүйгээр хэрхэн хоёр нүүртэнтэй тэмцэлдэх вэ?
Хоёр нүүртэнтэй нүүрэлдэх нь тайзнаас бууж, маскаа тайлж, өөрсдийнхөө нүд рүү харахаас эхэлдэг. Өөрсдийнхөө хоёр нүүртэн болох асуудлаа шийдвэрлэх хүртэл бид хоёр нүүртэн найздаа бид тийм ч сайн тусалж чадахгүй. Өөрсдийнхөө гэмийг далдалсан атлаа бусдын гэмийг чичлэх шашны удирдагчид болох хоёр нүүртнүүдэд Есүс хатуу үгсийг хэлсэн байдаг.
Өөрсдийнөө хоёр нүүртэй бид хэрхэн нүүрэлдэх хэрэгтэй вэ? Энэ нь гэмээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Алдаагаа хүлээн зөвшөөр. Энэ нь юу болохыг хэрэв та мэдэхгүй байгаа бол өөрийгөө сайн мэдэх хэн нэгнээс асуу. Тэгээд Бурханд бас хайртай хүмүүстээ үүнийгээ улай. Бид Бурханы өмнө гэмээ улайх үедээ уучлалыг хүлээж авдаг. Бид бусдын өмнө улайх үедээ эдгэрлийг авч ирэхийн тулд Бурхан харилцааг маань ашигладаг. Харилцааны хүч чадлыг санаж байна уу?
Хоёр нүүртэй хүмүүстэй бид хэрхэн нүүрэлдэх хэрэгтэй вэ? Бид нигүүлсэл, даруу байдал болоод өөрсдийнхөө дутагдалтай байдлыг ухаарахын хамт тэр хүн дээрээ хамгийн түрүүнд очих ёстой. Өөрийнхөө зөв байх зорилготойгоор хүнтэй бид нүүрэлддэггүй; Бурхантай зөвт харилцаатай болоход нь тэр хүнд туслах зорилготойгоор бид нүүрэлддэг гэж пастор Крег Грошел байнга хэлдэг. Эцэст нь, нүүрэлдэж буй нөхцөл байдалд бардам зан хялбарханаар биднийг хүргэж болохыг ухааран залбирлын хамт нүүрэлдэх хэрэгтэй.
Хоёр нүүртэн, дуусашгүй хэрэгцээтэй хүмүүс, шүүмжлэгч хүмүүс, хянагч хүмүүсийн гол асуудал нь зөвхөн нөгөөхүн байх нь ховорхон байдаг. Бид өөрсдийнхөө эмтэрсэн байдлыг олж харж, бид ч өөрсдөө тэдгээрхүмүүс болохоо ухаарах үедээ Аврагч хэмээх зохистой байр суурийг бид Есүст тавьж өгдөг бөгөөд харилцаагаар маань дамжуулан гайхамшигт ажлаа хийх хүч чадлыг Бурхан суллан тавьдаг. Учир нь харилцаа бол дэлхий ертөнцөд маань Бурханы эдгэрлийн хүчийг хүлээн авагч, орц байх нь элбэг байдаг.
Одоо яах хэрэгтэй вэ? Хаанаас ч хамаагүй эхэл. Харилцаа бүр дэх асуудал бүрийг та засч чадахгүй. Үнэндээ та ямар ч асуудлыг засч чадахгүй; энэ бол Бурханы хийх зүйл. Эхлэх газраа сонго. Хянагч, шүүмжлэгч, ихийг шаардах эсвэл хоёр нүүртэй харилцааны алинаас нь эхлэх вэ? Хэнээс та эхлэх вэ? Юуг та улайх хэрэгтэй байна вэ? Хаа нэг газраас эхэл, таныг бас харилцааг тань өөрчилж эхлэх боломжийг Бурханд олго, үүний үр дүнд дэлхий ертөнц тань ч өөрчлөгдөх болно.
Залбир: Хаанаас эхлэх хэрэгтэйг Бурхан надад харуулаач. Эмтэрсэн газруудыг минь надад харуулаач. Анхаарлаа төвлөрүүлэх хүч чадлыг бас амьдралдаа Таны эдгэрлийн ажлыг хүлээн авах даруу байдлыг надад өгөөч. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын Крейг Гросселын заасан сургаалиудын цуврал болох Харилцааны цус сорогчид хэмээх Life.Church-ийн энэхүү шинэ Библи уншлагын төлөвлөгөөг уншиж эхлэх үедээ амьдрал өгөхүйц Бурханы төлөвлөгөөнд өөрсдийгөө бэлтгээрэй.
More