Харилцааны цус сорогчидЗагвар

Relational Vampires

5-с 3 дахь өдөр

Шүүмжлэгч харилцаа

Ажлын газрын шинжээчид болох Эмили Хийфи, Маршал Лосада нар хамгийн үр дүнтэй багт нэг шүүмжлэлд ойролцоогоор зургаан магтаал өгөгддөг болохыг олж тогтоожээ. Хамгийн үр дүн муутай багийн хувьд энэ харьцаа 1-1 эсвэл зарим тохиолдолд гурван шүүмжлэлд нэг эерэг магтаал өгөддөг болохыг олж харсан байна. 

Багийнхаа талаар бодоод үз. Ажил дээрээ, гэртээ, чуулгандаа, талбайд гээд хаа ч байж болно. Таны харьцаа хэд байна вэ? Магтаалыг хэн ихэнхдээ өгч байна вэ? Хэн ихэнх шүүмжлэлийг өгч байна вэ?

Тэссалоник хотынхонд Элч Паулын сануулсанчлан, бид бие биенийгээ нураах биш барьж босгодог байх хэрэгтэй. Тиймээс бид эндээс л бүгдээрээ эхлэх боломжтой. Харилцаагаа хөндлөнгөөс хяна мөн харьцаагаа өсгөн нэмэгдүүл. 

Гэхдээ та байнга л шүүмжлэгч харилцааны шүүмжлэлийг хүлээн авагч нь бол яах вэ? Та юу ч хийсэн энэ нь хэзээ ч хангалттай байдаггүй. Life.Church-ийн пастор Крег Грошел шүүмжлэгч хүмүүст өгөх хариулах дөрвөн тус дэмтэй сонголтуудыг олж тогтоожээ. 

  1. Ихэнхдээ та тэдэнд хариулах шаардлагагүй. Тэд Есүсийг доромжлоход Тэр үүнд нь огт хариулаагүй. Заримдаа хий хоосон шүүмжлэлийг алгасан өнгөрүүлэх нь бодит амьдрал дээр уучлалыг хэрэгжүүлэх нэг арга зам байдаг. Энэ нь огт болоогүй мэт хоосон дүр эсгэ гэсэн үг биш; үүнийг тэсвэрлэн өнгөрүүлж уучилах санаатай шийдвэр юм.
  2. Заримдаа та маш болгоомжтойгоор хариулах шаардлагатай болдог. Хариул, бүү хариу үйлдлийг үзүүл. Хариулагч болоод хариу үйлдэл үзүүлэгч хүмүүсийн ялгаа нь хамгийн эхэнд тайвшрахад зориулан хэр их цагийн гаргадаг гэдэг аж. Учир нь сэтгэл хөдлөл өндөр байх үед мэргэн оюун ухаан бага байдаг. Болгоомжтойгоор хариулахад тань туслах энэрэл, залбирал, цагийг ашигла. 
  3. Хааяахан сонс, тэгээд өөрчлөлтийг хий. Хамгийн их үр дүнтэй багт шүүмжлэл гэж огт байдаггүй биш гэдгийг санаарай. Учир нь заримдаа шүүмжлэгчид маань зөв байх тохиолдол байдаг! Ялангуяа тэд барьж босгох үед тэд зөв байдаг. Та хэд хэдэн эх сурвалжаас ижил шүүмжлэлийг эсвэл итгэл хүлээсэн хэн нэгнээс байнга шүүмжлэлийг сонсож байна уу? Магадгүй өөрчлөлт хийх цаг ирсэн байх. 
  4. Үргэлж зүрх сэтгэлээ хамгаал. Шүүмжлэгч хүмүүсээс өөрийг хамгаалахыг л зүрх сэтгэлээ хамгаалах гэж хэлдэггүй—энэ нь мөн бусдыг шүүмжлэгч нэгэн болж хувирахаас өөрийгөө хамгаалахыг ч бас хэлдэг. Зүрх сэтгэлээ хамгаалагч хүн ямар нэгэн байдлаар бусдаас дээр нэгэн мэт мэдрэхийн тулд хүнээс сул талыг хайх хэрэггүй байдаг учир нь тэд Христээс итгэлтэй байдлаа олж авдаг аж. 

Тунгаан бодох: Харилцааныхаа чанарыг дээшлүүлэхийн тулд харьцааг өөрчлөхөөр ямар үйлдлийг би хийвэл зохих вэ? 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Relational Vampires

Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын Крейг Гросселын заасан сургаалиудын цуврал болох Харилцааны цус сорогчид хэмээх Life.Church-ийн энэхүү шинэ Библи уншлагын төлөвлөгөөг уншиж эхлэх үедээ амьдрал өгөхүйц Бурханы төлөвлөгөөнд өөрсдийгөө бэлтгээрэй. 

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с