Харилцааны цус сорогчидЗагвар
Хянагч харилцаа
Хянагч, шүүмжлэгч, асар ихийг шаардах, хоёр нүүртэй хүмүүс—яагаад амьдрал дээрх бодит цус сорогчид мэт бидэнд санагддаг вэ? Магадгүй тэд нэг төрлийн цус сорогчид учраас ч байж болох юм!
Төсөөлөөд үз л дээ. Ийм хүмүүстэй харилцах харилцаа таныг сульдаах юм бол … за та бараг л юу хэлэх гээд байгааг маань мэдэж байгаа байх.
Гэхдээ түр хүлээнэ үү. Шинжлэх ухаанд нэг эд эс нөгөө эд эсэд ямар нэгэн үр нөлөөг эргүүлэн өгөхгүйгээр хор хөнөөлтэйгөөр сорж авахыг шимэгч харилцаа гэж нэрлэдэг. Тийм ээ, энэ бол шударга бус, эрх тэгш бус хэдий ч энэ нь харилцаа гэж нэрлэгдэхээ больчихдоггүй. Яриа хаашаа өрнөж буйг харж байна уу? Харилцаанд хоёр тал байдаг. Нэг нь авч байхад нөгөө тал нь ямар нэгэн байдлаар өгч байдаг.
Энэ нь хянагч харилцаанд ч мөн адил ийм байдаг. Нэг хүн авч байхад нөгөө хүн ямар нэгэн зүйлийг зөвшөөрч байдаг.
Энэ магадгүй энгийн мэт сонсогдож болох ч яг тэг дунд нь байх үед энэ нь төөрөгдүүлэм, өвдөлтөөр дүүрэн байж болно. Хэн нэгэн хүн бүхий л шийдвэрийг гарган эсвэл бүхий л боломжийг ашигладаг. Та хичнээн ихээр өгөх ч энэ нь хэзээ ч хангалттай бус байдаг. Магадгүй тэд өөрсдийнхөөрөө зүтгэхээр секс, эрх мэдэл, мөнгө эсвэл гэм бурууг ашигладаг. Тэд аливааг "зөв" хийхийг хүссэнээсээ болж эргэн тойрныхоо хүмүүст бүхий л зүйлийг нь хийж өгдөг бөгөөд энэ нь бусдын тусламжийг хэрхэн үгүйсгэж буйгаа тэд анзаардаггүй. Энэ нь магадгүй ихэнхдээ тойруугаар түрэмгий ярьдаг эсвэл шулуухан түрэмгий заналхийлэх эхнэр юмуу нөхөр эсвэл босс чинь байж болох юм. Эсвэл бидний ихэнхийн адил, таөөрөө ч бас заримдаа бүхнийг хянах гээд байдаг байж болно.
За ингээд түр зогсъё доо. Амьсгаа авч, залбирахад зориулан нэг минутыг гарга.
Есүс ээ, эрүүл бусаар ямар нэгэн зүйлийг тэвчин өнгөрүүлж эсвэл хяналтандаа авч буй харилцааг минь Та надад хайраар дамжуулан харуулаач тэгэх үү? Эдгэрэл болоод эрх чөлөөнд хүрэх алхамыг хийхэд шаардлагатай хүч чадал, зүрх зоригийг Та надад өгөөч тэгэх үү? Хянах эсвэл бусдад таалагдах гэсэн хэрэгцээг минь Өөрийнхөө хайр, итгэлтэй байдал, эрх чөлөөгөөр орлуулж өгөөч? Амен.
Та хянагч нэгэн мөн үү?Итгэл хүлээсэн хүмүүсээс тусламжийг гуй. Харилцаагаар дамжуулан Бурхан хэрхэн гайхалтай ажлаа хийдэг болохыг та санаж байна уу? Эхнэр юмуу нөхөр, найздаа энэ талаараа хэл тэгээд зөвлөгчтэй ярих талаар нухацтайгаар бодож үз. Бурханы эдгээхийг хүсэх өвдөлт танд байж болох юм. Хяналтад байсан зовлонтой үе танд ч бас байсан боловуу.
Та "боломжийг олгогч" нэгэн мөн үү? Байнга л амийг өгөгч, итгэмжит хүмүүст энэ талаараа хэл. Хянагч хүнтэй аюулгүй өнхцөл байдалд байгаа бол энэ талаараа тэдэнтэй ярилц мөн тэдэнд хил хязгаарыг гаргаж өг. Хэрэв хэн нэгэн хажууд чинь байх хэрэгтэй бол харилцан яриандаа хэн нэгнийг оролцуул. Хэрэв та бие махбодын эсвэл сэтгэл санааны хүчирхийлэлд буй бол аюулгүй хүн болох зөвлөгч, пастор эсвэл зохих байгууллагад нэн даруй хандан энэ талаараа хэл.
Хэрэгтэй үедээ санахын тулд үүнийг цээжил: Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын Крейг Гросселын заасан сургаалиудын цуврал болох Харилцааны цус сорогчид хэмээх Life.Church-ийн энэхүү шинэ Библи уншлагын төлөвлөгөөг уншиж эхлэх үедээ амьдрал өгөхүйц Бурханы төлөвлөгөөнд өөрсдийгөө бэлтгээрэй.
More