Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамтЗагвар
Чуулган итгэгч бус хүмүүсийг тэдний гэм болон зан араншингийнх нь төлөө шүүхдээ түргэн байх нь элбэг байдаг хэдий ч үнэндээ Бурханыг таньж мэдэхгүй хүмүүс Бурханыг таньж мэдэхгүй хүмүүс мэт аашилж аяглахад гайхах юмгүй байх ёстой. Бидний өөрсдийгөө дүгнэвэл зохих зүйл гэвэл хамгийн түрүүнд бид ариун бас өөрчлөгдсөн амьдралаар амьдарч бус эсэх маань байх ёстой. Эзэнийг таньж мэдэхийнхээ хирээр улмаар бид Түүнээс Түүний дотор тэд өөрсдийнхөө өөрчлөлтийг олж авахад нь урихуйц арга замаар эргэн тойрныхондоо Түүний эелдэг зөөлөн байдлыг илчлэх мэргэн ухааныг гуйх боломжтой.
Бурханы хүүхдүүд болохынхоо хувьд бид алмаз эрдэнэ мэт хатуу хэдий ч цэцгийн дэлбээ мэт зөөлөн байхаар Христ дотор бүтээгдсэн.
Ромын 1-р бүлэг Паулын бичсэнийг биелүүлэхүйц дэлхий дээр бид амьдарч байгаа. Бидни ихэнх маань Бурханы мэдлэг болон оршихуйг орхигдуулсан бөгөөд хүн төрөлхтөнд зориулсан Түүний төлөвлөгөөний үндсэн зүйлийг ч ойлгон харах чадваргүй болцгоосон аж.
Гэвч өнөөгийн нүгэлт ертөнцийн төлөө харуусан уйлах нь ямар нэгэн зүйлийг өөрчилсөн үү? хэмээн өөрөөсөө асуугаарай. Харамсалтай нь юуны төлөөгөөс илүүтэйгээр юуны эсрэг болохоороо бид олонд танигдсан аж. Соёлоосоо бидний эрж хайх ариун байдал болон өөрчлөлт бидний шүүлт, буруутгалаар дамжин ирэхгүй харин бид эхлээд өөрсдийнхөө асуудлыг олж хараад дараа нь хэрэгтэй хүмүүст нь Бурханы эелдэг байдал, өршөөл, найдварыг өгөхөөс ирдэг аж.
Бурханы эелдэг байдал нь гэмийн нотолгоо биш харин үргэлж үнэнд эргэн хүрэхээр бидэнд өгөгдсөн урилга байдаг. Иймээс л бидэнд мэргэн ухаан хэрэгтэй болдог. Заримдаа бид бусад хүмүүсийг ичгүүрт байдал оруулахыг хүсээгүйгээсээ болоод гэм бол гэм биш гэж хэлэх нь эелдэг зүйл мэт боддог. Гэсэн хэдий ч, бид гэмийг гэм хэмэн хэлж чаддаг байх хэрэгтэй, ингэхдээ буруутгалын оронд найдварыг өгөх байдлаар үүнийг үйлддэг байх хэрэгтэй.
Өөрсдийгөө бүхлээр нь Бурханд өгөх байдлаар биднээс өөрсдөөс маань соёлын маань ариун байдал эхэлдэг. Өөрчлөлтийг үнэхээр их хүсэмжлэх үеийнхэн байгаа бөгөөд тэд энэхүү өөрчлөлтийг биднээс олж харахаар хүлээж байгаа.
Газар нутагт нь бүх зүйл төгс болох үед гэж Тэрээр хэлээгүй харин өөрийнх нь хүмүүс өөрсдийгөө даруу болгон залбирах үед Тэрээр газар нутгийг эдгээх болно гэж Бурхан хэлсэн. Энэ нь таны хувьд ямар утгатай вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш - харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд сэтгэлээ тогтооход-зорилгогүй тэнүүчлэх дэлхийд зүг чигийг өгөхөд туслах болно.
More