Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамтЗагвар
Харанхуй хүрэлгүй өсөж торнисон хүн гэж нэг ч байдаггүй. Биднийг шүүн бас шошго зүүх дуу хоолойнуудыг ямар нэгэн байдлаар бид бүгдээрээ л сонсдог. Үнэн хэмээн тангарагдахуйц худал хувь хүний чанарууд-гэх мэт шошгуудыг бүгдээрэ биш юмаа гэхэд ихэнх маань өөрсөддөө өгсөн байдаг.
Бурхан бидэнд ойртох үедээ, биднийг яллахын тулд биш харин Өөртөө биднийг ойртуулан эвлэрүүлэхийн тулд байдаг бөгөөд ингэснээр бидний үнэхээр хэн болох үнэнийг тунхаглах Түүний дуу хоолойг бид сонсох боломжтой болохын тулд аж.
Эдгээр үнэнүүд бол: Бид өнгөрснийхөө харанхуй байдал нь биш. Алдаа дутагдлууд, хүйс эсвэл гадаад зүйлсээрээ бид тодорхойлогддоггүй. Харин бид, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, бидэнд амьсгалыг өгсөн Нэгэнтэй дотно харилцаатай байхын тулд бүтээгдсэн сүнслэг оршихуйнууд мөн.
Бид үүнийг буруу зүйлтэй холбох үедээ хувь хүнийхээ хувьд хэн болох хараагаа алддаг. Тийм учраас он жилүүдийн туршид бидний өөрсөддөө олж авсан хязгаарлагч шошгуудыг маань Бурхан хуу татан авах болно. Түүний Ариун сүнс бидний дотор гүн гүнзгийгээр ажлаа хийн, хуучин хүнийг маань авч хаяж, хараахан хараагүй байгаа зүйлсийг маань бидэнд илчилдэг.
Магадгүй айдас, итгэлгүй байдал тань амьдралдаа Бурханы хийж буй ажлаас татгалзахад хүргэсэн байж болох юм. Гэвч өнөөдөр таны зэлүүд гэж бодож байсан газарт тань хандан Бурхан үгээ хэлж байгаа бөгөөд Тэрээр эдгээрийг дахин цэцэрлэг болгохыг танд санал болгож байна.
Гэвч Бурханд амьдралынхаа гэрлийг харанхуйгаас тусгаарлах боломжийг олгох хүсэл бидэнд байх ёстой. Таны талаар хэлэгдсэн худлуудыг хэвээр нь үлдэх боломжийг Бурхан хэзээ ч зөвшөөрдөггүй. Төгсгөлдөө ямар байхаар та өөрийнхөө талаар хэлсэн зүйлсийг ч Тэрээр зөвшөөрөхгүй. Үүний оронд, Тэрээр танд улам ойротох бөгөөд тэгснээрээ таны дотор ямар нэгэн шинэ зүйлийг, зовлонтой хэсэг бүрт чинь төгс эдгэрлийг авч ирэх, Тэрээр таныг хэн гэж хэлэх тэр нэгэн байх үнэн дотор амьдруулахын тулд чөлөөлөх ямар нэгэн зүйлийг Тэрээр илчлэх боломжтой болох юм.
Бурхан бол үнэхээр хөдөлшгүй дотно Нэгэн. Зовлонгоос тань таныг эдгээхийн тулд Тэрээр зовлонгийн тань гол цөм рүү нэвтрэн орох хэдий ч үүнийг хийхийн тулд та Түүнийг нэвтрэн орох боломжийг олгох ёстой. Энэ нь таны амьдралд ямар байдалтай байх боломжтой вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш - харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд сэтгэлээ тогтооход-зорилгогүй тэнүүчлэх дэлхийд зүг чигийг өгөхөд туслах болно.
More