Хөдөлшгүйг Лиза Бэвэрийн хамтЗагвар

Adamant With Lisa Bevere

6-с 4 дахь өдөр

Та алдар хүндтэй нэгэн болохыг хүсэж байна уу ... эсвэл нөлөөтэй нэгэн болохыг хүсэж байна уу? 

Алдар хүнд, нөлөөлөл ижил мэт санагдах хэдий ч эдгээр нь огт өөр зүйлс. Алдар хүнд олныг дагахыг эсвэл тэдний юу сонсохыг хүсэж буй зүйлийг нь хэлэхийг таниас шаарддаг. Харин нөлөөлөл хүмүүсээс тусдаа үнэн дотор зогсоход таныг урьдаг.

Үүний гол нь үнэн бол юу биш харин хэн аж, учир нь Тэр Өөрөө үнэн хэмээн Есүс хэлсэн. Бурханы Үг бол үнэн хэмээн Есүс мөн хэлжээ. Үнэн бол хувьсамтгай, хамааралтай зүйл хэмээн дэлхий харахыг хүсдэг хэдий ч Есүсийн Хэн болох болон Бурханы Үгэнд үндэслэсэн үнэн хэзээ ч өөрчлөгддөггүй. Үзэл бодлоор дүүрэн энэхүү дэлхийд Бурханы үнэн өөрсдийнхөө амьдралыг барьж босгож болохуйц үзэл бодолд биднийг хөтөлдөг. 

Үзэл бодлууд болон ятгалгуудын хоорондын ялгааг харахдаа бид маш болгоомжтой байх ёстой. Хэт олон үзэл бодлуудын хамт ирэх эмх замбараагүй байдал дэлхийд хэрэггүй. Үүнд үнэний хамт ирэх тогтвортой байдал хэрэгтэй. Бичээс болон үнэний сүнсийг харахаас биднийг холдуулах, сатааруулахуйц дуу хоолойд хувь нэмэрээ бүү оруулцгаая.

Үзэл бодлууд бий болохдоо бас өөрчлөгдөхдөө амархан хэдий ч өөрсдийнхийгөө тараахдаа хайхрамжгүй байх юм бол цэвэрлэхэд маш хэцүү зүйл мөн. Тэдгээр нь бусдын болон өөрсдийнхөө амьдралыг аль алиныг нь бохирдуулах хогтой адил зүйл болон хувирах боломжтой. Бид өөрчлөхөөр тослогдсон асуудлуудын шийдлийн нэгэн хэсэг байхын тулд үгсээ бид болгоомжтойгоор хамгаалдаг байх ёстой.

Амьдралаа засах, хэлэхээр сонгох үгсээ засахад би таныг сорьж байна. Юуг унших, сонсох, хэлэх эсвэл постлох зүйлс дээрээ маш болгоомжтой байгаарай. Бүхий л дэлхийд харуулахын тулд гэр бүлийнхээ болон чуулганыхаа асуудлыг олонд бүү дэлгэ. Гэсэн хэдий ч чимээгүй байсаар байх хэрэггүй: Гэр бүлийнхээ асуудлыг гэр бүлийнхэнтэйгээ ярь. Асуудалд эсвэл шийдэлд хамааралгүй хэн нэгнийг тэрхүү асуудалд бүү оролцуул. Энэ нь асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэйгээр зөвхөн асуудлыг томруулдаг. 

Чухал асуудлын талаар чимээгүй байх нь хэрхэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхтэй адилхан бэ? Асуудлын нэг хэсэг биш шийдлийн нэг хэсэг байхаар үгсээ засах гэдэг нь ямар утгатай вэ? 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Adamant With Lisa Bevere

Юу үнэн бэ? Үнэн бол цаг хугацааны суваг нь татарч бас урсан байдаг гол гэсэн худалд соёл маань итгэдэг. Гэвч үнэн бол гол биш - харин хад юм. Ширүүнээр давалгаалах санаануудыг агуулах энэхүү Уншлагын Төлөвлөгөө нь танд сэтгэлээ тогтооход-зорилгогүй тэнүүчлэх дэлхийд зүг чигийг өгөхөд туслах болно.

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Жон, Лиза Бэвэр нарт талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://iamadamant.com-д зочилно уу