Санхүүгийн замаа олохЗагвар

Finding Your Financial Path

28-с 2 дахь өдөр

Бүх зүйл Есүсийнх юм.

Бид ямар нэг зүйлийн төлөө шаргуу хөдөлмөрлөх үед бид үүнийхээ эзэн мэт мэдрэмжийг мэдэрдэг. Бид цалин хөлсний төлөө ажиллаж байгаа ч бай эсвэл гэртээ хүүхдүүдээ өсгөж байгаа ч бай үүнээс үл хамааран нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг минийх гэж үздэг. Гэвч дэлхий болон дэлхий дээрх бүх зүйлс Эзэнийх гэдэг нь үнэн. Байшин, машин эсвэл тэтгэврийн данс зэргийг ч хүртэл оролцуулан- бидний эзэмшдэг зүйл гэж юү ч байдаггүй. Бидэнд байгаа бүх зүйл бол Бурханаас ирдэг ивээл бөгөөд тэдгээр зүйлсээр юү хийх нь Түүнд чухал байдаг.

Бидний мөнгө Бурханых учраас бид үүнийг сайн зохицуулах үүргийг хүлээдэг. Матай 25-р бүлэгт, нэгэн хүн зарц нартаа мөнгө өгсөн түүхийг Есүс өгүүлдэг. Нэг зарц өөрт өгөгдсөн мөнгийг муу зохицуулсан учраас Бурхан тэр зарцад өгсөн мөнгөө аваад, итгэмжтэй байсан зарцад нэмж өгчээ.

Бидэнд өгөгдсөн зүйлийг зохицуулах болно гэдэгт Бурхан бидэнд итгэдэг. Бурхан бидэнд өгсөн зүйлсэд бид итгэмжтэй байгаагаа нотлон харуулах үед, Тэр бидэнд улам илүү ихийг нэмж өгөх хүртлээ итгэл хүлээлгэх боломжтой!

Бодох зүйл:
1. Эзэмшдэг бүх зүйл тань Эзэнийх гэдэг талаас та урьд нь бодож байсан уу? Энэ нь санхүүгийн шийдвэрийг тань хэрхэн өөрчилдөг вэ?
2. Хэрэв Бурхан өнөөдөр таны санхүүжилтийг харвал таныг итгэмжтэй менежер гэж үзэх үү? Яагаад эсвэл яагаад үгүй ​​гэж?
3. Бурханы танд өгсөн эд баялгын сайн менежер байхын тулд өнөөдөр таны хийж чадах нэг зүйл юу байх вэ?

Залбир:
Есүс ээ, надад байгаа юм бүх юм бол Таных бас миний хэн бэ гэдэг маань Таны л хийсэн бүхний ач гавъяа. Надад өгсөн зүйлсэд тань сайн үйлчлэгч байхад надад туслаач.
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Financial Path

Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу

More

We would like to thank NewSpring Church for providing this plan. For more information, please visit: www.newspring.cc