Тооллого 12
12
Мириам Аарон нар Мосед жөтөөрхөв
1(Мосе куш#12:1 буюу Этиоп эмэгтэйтэй гэрлэсэн байсан тул) Мосегийн гэрлэсэн куш эмэгтэйн улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. 2Тэд
—ЭЗЭН зөвхөн Мосед#12:2 эсвэл Мосегоор дамжин ярьсан гэж үү? Тэр бидэнд ч#12:2 эсвэл биднээр ч дамжин гэсэн яриагүй юу? гэхэд ЭЗЭН сонсов. 3(Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.) 4ЭЗЭН гэнэт Мосе, Аарон, Мириам нарт
—Та гурав уулзалтын майханд хүрч ир гэж айлдав. Тэр гурав ч хүрч ирлээ. 5ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, асрын үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон Мириам нарыг дуудсан бөгөөд тэр хоёр ч урагш гарав. 6Тэрээр
—Үгийг минь сонсогтун.
Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвал#12:6 энэ хэсэг Еврейд нь тодорхой бус.
ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж,
Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.
7Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөд
тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.#12:7 эсвэл Түүгээр Израилийн бүх хүнийг захируулахаар Би тавьсан. #Евр 3:2
8Түүнтэй Би оньсого таавраар биш,
харин ам амаараа, илэн далангүй ярьдаг бөгөөд
тэр ЭЗЭНий дүр төрхийг хардаг.
Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.
9Ингээд ЭЗЭНий уур хилэн тэдний эсрэг шатаж, Тэр салж явав.
10Үүл асрын дээрээс салж явахад, харагтун, Мириам цас мэт уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байлаа. 11Дараа нь Аарон, Мосед
—Ээ, эзэн минь, гуйя. Бидний мунхаглан үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч. 12Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас махбод нь өмхөрсөн, үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв. 13Мосе, ЭЗЭН өөд хашхиран
—Бурхан, түүнийг эдгээгээч, гуйж байна! гэв. 14ЭЗЭН, Мосед
—Хэрэв түүний эцэг нүүр уруу нь нулимсан бол тэрээр долоо хоногийн турш ичгүүрээ үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорьж дараа нь эргүүлэн авч болох юм гэв.#Тоо 5:2–3 15Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг эргэн ирэхээс нааш ард олон аянд гарсангүй. 16Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 12: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.