Тооллого 13

13
Канаан нутгийг тандав
(Дх 1:19–33)
1Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
2Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрсдөөсөө хүмүүсийг илгээ. Эцгүүдийнх нь овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв. 3Ингээд Мосе Израилийн хөвгүүдийн тэргүүнүүд болох тэр бүх хүнийг ЭЗЭНий тушаалаар Параны цөлөөс илгээлээ. 4Тэдгээрийн нэрс нь энэ байв. Реубен овгоос Заккурын хүү Шаммуа, 5Симеон овгоос Хорийн хүү Шафат, 6Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 7Иссахар овгоос Иосефын хүү Игал, 8Ефраим овгоос Нуны хүү Хошеа, 9Бениамин овгоос Рафугийн хүү Палти, 10Зебулун овгоос Содийн хүү Гаддиел, 11Иосефын овгоос, Манассе овгийн Сусигийн хүү Гадди, 12Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел, 13Ашер овгоос Михаелын хүү Сетур, 14Нафтали овгоос Вофсийн хүү Нахби, 15Гад овгоос Махийн хүү Геуел нар байлаа. 16Эдгээр нь уг нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс ажгуу. Харин Нуны хүү Хошеаг Иошуа гэж Мосе нэрлэв.
17Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд
—Тийшээ Негев яваад, уулархаг нутагт өгсөж оч. 18Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү эсвэл олон уу гэдгийг хараад ирэгтүн. 19Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох, энэ нь сайн уу эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох, тэдгээр нь задгай хуарангууд уу эсвэл бэхлэлтүүд үү? 20Газар нь ямар болох, үржил шимтэй юу эсвэл тарчиг уу? Тэнд модтой юу эсвэл үгүй юу? Та нар зоригтой байж, уг нутгийн үр жимснээс авчир. Одоо эхний усан үзэм боловсрох үе юм гэлээ.
21Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав. 22Тэд Негев уруу явж Хебронд хүрч ирэв. Тэнд Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нар амьдарч байв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байжээ.) 23Дараа нь тэд Ешколын голын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авч, түүнийгээ хоёр хүний дамжлах дамнуурга дээр тавин авч явав. Тэд бас хэсэг анар болон инжир авч иржээ. 24Израилийн хөвгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Ешколын#13:24 Ешкол: евр. “усан үзмийн хонгорцог” гэснээс гаралтай. хөндий гэж нэрлэгдсэн байлаа.
Туршуулуудын мэдээ
25Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцжээ. 26Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. 27Тэд түүнд ийнхүү хэлэв.
—Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна. 28Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзэв. 29Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.
30Гэтэл Калеб ард олныг#13:30 эсвэл Мосегийн эсрэг гонгиносон хүмүүсийг Мосегийн өмнө намжаагаад
—Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв. 31Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс
—Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. 32Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж
—Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм. 33Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.#Эх 6:4

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна