1
Тооллого 13:30
Ариун Библи 2013
Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв.
Харьцуулах
Тооллого 13:30 г судлах
2
Тооллого 13:33
Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.
Тооллого 13:33 г судлах
3
Тооллого 13:31
Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс —Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв.
Тооллого 13:31 г судлах
4
Тооллого 13:32
Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм.
Тооллого 13:32 г судлах
5
Тооллого 13:27
Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна.
Тооллого 13:27 г судлах
6
Тооллого 13:28
Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчирхэг, хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзэв.
Тооллого 13:28 г судлах
7
Тооллого 13:29
Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.
Тооллого 13:29 г судлах
8
Тооллого 13:26
Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.
Тооллого 13:26 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд