Иеремиа 35

35
Рехабынхныг магтав
1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын үед ЭЗЭНээс Иеремиад үг ирж#2Ха 23:36—24:6; 2Шс 36:5–7
2Рехабынхны гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгэнд нь авчирч, дарс уулга гэв. 3Тэгээд би Хабазиниагийн ач, Иеремиагийн хүү Иаазаниаг, ах дүүсийг нь, бүх хөвгүүдийг нь мөн Рехабынхны бүх гэрийг авч, 4тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав. 5Дараа нь би Рехабын гэрийн эрчүүдийн өмнө дарсаар дүүрэн домбонууд болон аягануудыг тавиад, тэдэнд
—Дарс уу! гэж хэлэв. 6Харин тэд
—Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй. 7Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдар” гэж хэлсэн билээ. 8Бид, эхнэрүүд, хөвгүүд, охид маань өвөг эцэг Рехабынхаа хүү Ионадабын бидэнд тушаасан бүгдийн дагуу бүхий л өдрүүдийнхээ турш дарс уухгүй байхаар дуу хоолойг нь дагасан билээ. 9Мөн өөрсдөдөө амьдрах гэр барихгүй гэдгийг ч дагасан. Бидэнд усан үзмийн талбай, тариалангийн талбай эсвэл үр тариа ч байхгүй. 10Бид зөвхөн майханд л амьдарч, эцэг Ионадабынхаа бидэнд тушаасан бүхний дагуу үйлдэж, дагасан билээ. 11Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ. 12Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, 13“Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдад “Та нар үгсийг минь сонсож, зааврыг минь авах юм уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 14“Дарс ууж болохгүй” гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэвч Би та нарт дахин дахин хэлсэн билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй. 15Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй. 16Үнэндээ Рехабын хүү Ионадабын хөвгүүд өөрсдөд нь тушаасан эцгийнхээ тушаалыг дагасан, харин энэ ард түмэн Намайг сонссонгүй” хэмээв» гэж хэл.” 17Тиймээс ЭЗЭН, түг түмдийн Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид дээр тэдний эсрэг Өөрийн зарласан бүх гай гамшгийг авчирч байна. Учир нь Би тэдэнд айлдсан ч тэд сонсоогүй, Би тэднийг дуудсан боловч тэд хариулаагүй” хэмээв гэжээ. 18Тэгээд Иеремиа Рехабынхны гэрт
—Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар эцэг Ионадабынхаа тушаалыг дагаж, бүх тушаалыг нь сахиж, түүний та нарт тушаасан бүхний дагуу үйлдсэн тул 19түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэж хэллээ.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 35: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү