Гэтлэл 24

24
Цус ба гэрээ
1Дараа нь Тэр, Мосед
—Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө. 2Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв. 3Мосе ирж, ЭЗЭНий бүх үг, бүх шийдвэрийг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар
—ЭЗЭНий айлдсан бүх үгийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав. 4Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо. 5Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэд шатаалт тахил бас залуу бухнуудаар эвийн тахил ЭЗЭНд өргөв. 6Мосе цусны хагасыг нь авч савнуудад хийн хагасыг нь тахилын ширээн дээгүүр сүрчив. 7Тэгээд Мосе гэрээний номыг авч ард түмэнд уншиж сонсгов. Тэд
—ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв. 8Тиймээс Мосе цусыг авч ард түмний дээгүүр сүрчин
—Үзэгтүн, энэ бүх үгийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цус юм гэв.#Мт 26:28; Мк 14:24; Лк 22:20; 1Ко 11:25; Евр 9:19–20, 10:29
Уулан дээр Бурхантай цуг
9Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч, 10Израилийн Бурханыг үзэв. Хөлийнх нь доор тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа. 11Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав. 12Тэгээд ЭЗЭН, Мосед
—Чи ууланд Над уруу ирээд, байж бай. Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв. 13Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа. 14Харин ахмадуудад тэр
—Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв. 15Тэгээд Мосе, ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв. 16ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр, үүлэн дундаас Мосег дуудав. 17Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа. 18Мосе, үүлэн дунд орж уул өөд гарав. Мосе, уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.#Дх 9:9

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Гэтлэл 24-д зориулсан видео