Гэтлэл 23

23
Ямагт шударга байхуй
1Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.#Гэт 20:16; Лев 19:11–12; Дх 5:20 2Ёрын муу үйлдэлд олныг бүү дагалд. Шүүхэд гэрчлэхдээ олонхыг дагалдан шударга ёсыг бүү гажуудуул, 3ядуу хүнийг ч бүү ялгаварла.#Лев 19:15 4Хэрэв дайсныхаа алдуул үхэр, илжигтэй тааралдвал түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг.#Дх 22:1–4 5Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл. 6Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.#Лев 19:15; Дх 16:19 7Худал заргаас хол байж, гэмгүй зөвт нэгнийг бүү хөнөө. Учир нь Би буруутанг зөвтгөхгүй. 8Чи хахууль бүү ав. Учир нь хээл хахууль хүний харааг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. 9Чи ирмэл хүнийг бүү дарангуйл. Та нар ч Египет газарт ирмэл хүмүүс байсан учраас ирмэл хүний сэтгэлийг мэднэ.#Гэт 22:21; Лев 19:33–34; Дх 24:17–18, 27:19
Амралтын жил ба өдөр
10Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.#Лев 25:1–7 11Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидун модны цэцэрлэгтээ ч ийнхүү үйлд. 12Зургаан өдөр чи ажилаа хийж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү мөн ирмэл хүн ч сэргэг.#Гэт 20:9–11, 31:15, 34:21, 35:2; Лев 23:3; Дх 5:13–14 13Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь! Өөр бурхдын нэрийг хүлээн авч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.
Жил бүрийн баярууд
(Гэт 34:18–26; Дх 16:1–17)
14Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ. 15Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.#Гэт 12:14–20; Лев 23:6–8; Тоо 28:17–25 16Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.#Лев 23:15–21,39–43; Тоо 28:26–31 17Жилд гурван удаа танай эрчүүд бүгд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой. 18Чи Миний тахилын цусыг исгэсэн юмтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул. 19Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.#Гэт 34:26; Дх 14:21, 26:2
Канаан газрыг амлав
20Үзэгтүн, замд чамайг хамгаалж, Миний бэлтгэсэн газарт чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулах гэж байна. 21Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй. 22Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно. 23Миний тэнгэрэлч чиний өмнө явж, чамайг амори, хит, периз, канаан, хиви болон иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно. 24Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал. 25Чи Бурхан ЭЗЭНдээ үйлчил. Тэгвэл Тэрээр талх усыг чинь ерөөх болно. Би дундаас чинь өвчин эмгэгийг зайлуулна. 26Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ. 27Би аюумшиг юугаа түрүүнд чинь явуулан, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унагаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно. 28Би чиний өмнө хорт хэдгэнийг явуулан хиви, канаан болон хитчүүдийг өмнөөс чинь зайлуулахдаа#23:28 эсвэл Би тэднийг сандралд оруулна. 29газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний эсрэг олшрохгүйн тулд ганцхан жилийн дотор тэднийг өмнөөс чинь зайлуулчихгүй. 30Чамайг үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг өмнөөс чинь бага багаар зайлуулна. 31Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна. 32Чи тэдэнтэй эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй. 33Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Гэтлэл 23-д зориулсан видео