Гэтлэл 25

25
Асрын төлөөх хандив
(Гэт 35:4–9)
1Тэгээд ЭЗЭН, Мосед айлдан
2Надад хандив авчир гэж Израилийн хөвгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрх нь хөтлөгдсөн хүн бүрээс Надад хандив ав. 3Чиний тэднээс авах хандив нь алт, мөнгө, хүрэл, 4хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 5улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 6гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн, 7судалт гартаам чулуунууд, ефод#25:7 ефод: ефодыг ихэвчлэн хантаазтай төстэй, онцгой хүндэтгэлтэй нэг төрлийн хувцаст хамааруулж үзсэн байдаг. Үнэтэй, олон өнгө бүхий энэ хувцсанд, Бурханы хүслийг мэдэхэд хэрэглэдэг Урим ба Туммим гэдэг хоёр зүйлийг агуулсан нэг төрлийн энгэрэвчийг холбосон байдаг байжээ. болон цээживчинд суулгах чулуунууд болой. 8Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг. 9Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.
Гэрээний авдар
(Гэт 37:1–9)
10Тэд хуайс модоор авдар хийх бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байг. 11Чи авдрыг шижир алтаар бүр. Дотор гадаргүй бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий. 12Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган авдрын дөрвөн хөл дээр байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна. 13Чи хуайс модоор дамнуургууд хийж, алтаар бүр. 14Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул. 15Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй. 16Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий. 17Чи эвлэрүүлгийн тагийг шижир алтаар хий. Уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.#Евр 9:5 18Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий. 19Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хийж, херубуудыг эвлэрүүлгийн тагны хоёр үзүүртэй нэгэн цул болго. 20Херубууд далавчаа дээгүүр дэлгэж эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд өөд өөдөөсөө харсан байх агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байна. 21Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий. 22Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.
Тавиг талхны ширээ
(Гэт 37:10–16)
23Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий. 24Чи түүнийг шижир алтаар бүрж, тойруулан алтан эмжээр хий. 25Ширээг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, хөвөөг нь тойруулан алтаар эмж. 26Түүнд зориулж чи дөрвөн алтан гархи хийж, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуул. 27Гархинууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой. 28Чи ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүр. 29Чи утлагад зориулан таваг, хундага, ундаан өргөлд зориулан хул аяга, ваар сав хий. Эдгээрийг шижир алтаар хий. 30Чи ширээн дээр тавиг талхыг байнга Миний өмнө байлгахаар тавь.#Лев 24:5–8
Дэнлүүний алтан суурь
(Гэт 37:17–24)
31Дараа нь чи давтсан шижир алтаар дэнлүүний суурь хий. Дэнлүүний суурь ба ишийг давтаж хийх бөгөөд үүний хундага, болцуу ба цэцгүүд үүнтэйгээ нэгэн цул байна. 32Дэнлүүний суурийн хажуугаас нь зургаан салаа гарах бөгөөд нэг хажуугаас нь гурван салаа, нөгөө хажуугаас нь гурван салаа гарна. 33Нэг салаанд гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байх ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байна. Нөгөө салаанд ч гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байх ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байна. Дэнлүүний суурийн зургаан салаа бүгд ийм байна. 34Дэнлүүний сууринд мөн гүйлсийн цэцгийн хэлбэртэй дөрвөн хундага байх бөгөөд тусбүрийг болцуу ба дэлбээтэй хий. 35Дэнлүүнээс гарсан зургаан салааны хувьд үүний эхний хос салааны доор нэг болцуу, дараагийн хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна. 36Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байна. 37Дараа нь чи долоон дэнлүүг нь хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд тэд дэнлүүнүүдийг асаах ёстой. 38Үүний хямсаа ба тавиуруудыг нь шижир алтаар хий. 39Дэнлүүний суурийг бүх хэрэгслийнх нь хамт нэг талант шижир алтаар хий. 40Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.#Үйл 7:44; Евр 8:5

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 25: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна