Лук 19

19
Есүс ба Закхай
1Есүс Иерихог дайрч өнгөрөв. 2Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. 3Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаа нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. 4Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. 5Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд
—Закхай, хурдал, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ. 6Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав. 7Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж,
—Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа. 8Закхай зогсоод Эзэнд
—Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд 9Есүс түүнд
—Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн. 10Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.#Мт 18:11
Сургаалт зүйрлэл: Арван маанэ#19:11 евр. маанэ, гр. мна. Мөнгөний жингийн хэмжээ, 50 шекелтэй тэнцэнэ.
(Мт 25:14–30)
11Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Ингэсэн нь Тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн нөгөөдүүл нь бодсон тул ажээ. 12Тэрээр
—Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. 13Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ. 14Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ. 15Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. 16Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд 17тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. 18Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд 19тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. 20Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан. 21Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд 22тэр “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? 23Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүүлэгчид#19:23 буюу мөнгө хүүлэгчийн ширээ өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд, 24дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв. 25Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд 26“Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.#Мт 13:12; Мк 4:25; Лк 8:18 27Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.
Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ
(Мт 21:1–11; Мк 11:1–11; Иох 12:12–19)
28Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав. 29Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дөхөж ирээд, шавь нараасаа хоёрыг илгээж
30Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод, та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудран олно. Тайлаад энд авчир. 31Хэн нэгэн та нараас “Та нар юунд уяаг нь тайлна вэ?” гэвэл “Эзэнд#19:31 эсвэл Багшид эсвэл эзэнд нь энэ хэрэгтэй байна” гэж хэл гэжээ. 32Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олов. 33Тэгээд тэд дудрангийн уяаг тайлж байтал эзэн нь тэднээс
—Та нар юунд дудранг уяанаас нь тайлав? гэхэд 34тэд
—Эзэнд#19:34 эсвэл Багшид эсвэл эзэнд нь хэрэгтэй байна гэв. 35Тэд дудранг Есүст авчирч, дээр нь дээлүүдээ тохсоны дараа Есүсийг мордуулав. 36Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа. 37Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,
38—Эзэний нэрээр ирэгч Хаан
ерөөлтэй еэ!
Амар тайван нь тэнгэрт,
Алдар сүр нь хамгийн дээр
байх болтугай!#Дуу 118:26
гэж байлаа. 39Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд
—Багш аа, шавь нараа хориоч гэсэнд 40Тэр
—Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хашхирна шүү гэв.
Иерусалимын төлөө уйлав
41Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж
42Хэрэв чи ядаж, энэ өдөр юу амар тайванд хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав. 43Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед 44чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээрх, Бурханы харгалзлын цагийг чи мэдээгүй юм гэв.
Сүмийг цэвэрлэв
(Мт 21:12–17; Мк 11:15–19; Иох 2:13–22)
45Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хөөн гаргаад, 46тэдэнд
—“Миний гэр залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв.#Иса 56:7; Иер 7:11 47Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөх арга зам хайж байвч#Лк 21:37 48ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

നിലവിൽ തിരഞ്ഞെടുത്തിരിക്കുന്നു:

Лук 19: АБ2013

ഹൈലൈറ്റ് ചെയ്യുക

പങ്ക് വെക്കു

പകർത്തുക

None

നിങ്ങളുടെ എല്ലാ ഉപകരണങ്ങളിലും ഹൈലൈറ്റുകൾ സംരക്ഷിക്കാൻ ആഗ്രഹിക്കുന്നുണ്ടോ? സൈൻ അപ്പ് ചെയ്യുക അല്ലെങ്കിൽ സൈൻ ഇൻ ചെയ്യുക