ЭХЛЭЛ 5
5
1Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр 2эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ. 3Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв. 4Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ. 5Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.
6Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ. 7Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 8Сет есөн зуун арван хоёр жил наслаад үхэв.
9Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ. 10Кенаныг төрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 11Енош есөн зуун таван жил наслаад үхэв.
12Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ. 13Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 14Кенан есөн зуун арван жил наслаад үхжээ.
15Махалалел жаран таван настайдаа Иаредыг төрүүлжээ. 16Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 17Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.
18Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ. 19Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 20Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.
21Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ. 22Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ. 23Енох гурван зуун жаран тав наслав. 24Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.
25Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ. 26Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 27Метусела есөн зуун жаран ес наслаад үхэв.
28Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ. 29Ламех түүнийг Ноа гэж нэрлээд “ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана” гэж хэлжээ. 30Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 31Ламех долоон зуун далан долоо наслаад үхэв.
32Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
ЭХЛЭЛ 5: АБ2004
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society