FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
“ХАЛУУН” ХАРИЛЦАА
Лес Стекел
Тэр тэдэнд бүгдэд нь хандаж
—Хэн Миний араас дагахыг хүснэ, тэр хүн өөрийгөө үгүйсгэн, өдөр бүр загалмайгаа
үүрч Намайг дага (гэв).
- Лук 9: 23
1997 онд би Теннесий Титанс багийн довтолгооныг харахдаа биднийг олон бэрхшээл
хүлээжбайгаагмэдэжбайлаа.Титансулсынаврагашалгаруулахтэмцээндөндөр
амжилт гаргаж байгаагүй бөгөөд багийн эзэд багийг Теннесий рүү нүүлгэсэн нь тэдний
амжилт гаргах хүслийг илтгэж байв. Зөвхөн Бурханы ивээлээр л аваргын тэмцээнд
шалгарах боломжтой гэдгийг багийнхан мэдэж байсан бөгөөд хувиа бодолгүйгээр хамтран
ажиллаж эхэлсэн юм. Тэр улирал бэлтгэлийн төвд байхдаа бид аварга багийг төрүүлэхэд
шаардлагатай олон үнэт зүйлсийг олж мэдсэн ба эдгээрийг бид мөн өөрсдийн сүнслэг
амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь бид өөрсдийгөө орхиж, өөрсдийн амьдралыг
илүү том зорилго буюу Бурханы төлөвлөгөөнд зориулах явдал юм.
Эдгээр үнэт зүйлсийн нэг нь харилцаа. Ихэнхи зуны бэлтгэлийн хамгийн том асуудал
халуун цаг агаар байдаг. Бид энэ нөхцлийг ашиглан өөрсдийн харилцааг бататгахаар
шийдсэн юм. Бидний харилцаа үнэнч бөгөөд нээлттэй буюу «халуун» байх хэрэгтэй байлаа.
Үүний хажуугаар бид олон төрлийн хүмүүстэй ажиллаж байсан бөгөөд нэг зорилготой
байхын тулд хүн бүр амин хувийн бодлоо орхих хэрэгтэй байв. Энэ нь бидний Бурхантай
алхах амьдралд ч хамаатай.
Христ бидний төлөө Өөрийн амийг өгсөн бөгөөд биднийг ч Өөрийнх нь төлөө амьдрахыг
хүсдэг. Бид Түүнээс, мөн Христ доторх ах дүү нараасаа ямар нэг зүйлийг нуух үедээ бүх
харилцаагаа нурааж, үл итгэлцлийг бий болгодог. Бид Түүн дотор нэг байхын тулд үнэнийг
тараан түгээх нь чухал. Үүний тулд бид Христийг үнэнээр эрэн хайж, өөрийгөө хойш тавин,
бусдын өмнө Христийн загалмайг үүрэх хэрэгтэй.
1.Тоглогчдоо нэг санаатай болгохын тулд та ямар арга ашигладаг вэ?
2.Та хувиа хичээхгүй байхыг тоглогчдодоо хэрхэн харуулсан бэ?
3.Та амьдралынхаа ямар талбарт илүү “халуун” байх хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: Марк 8: 34-37; Филиппой 2: 1-4; Иаков 3: 14-18
Эзэн минь, миний амнаас гарах үгс болон зүрхний хандлага бодол Таны хүсэлтэй
нийцэж, бусдад үлгэр жишээ болоход минь туслаач. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More