Лук ба Үйлс номоор хийх аялалSample
Өнөөдөр бид Есүсийн зорилгын тухай хачирхалтай илчлэлтийг унших болно. Есүс өөрийгөө үнэхээр Мессиа (Христ) мөн гэсэн ч Түүний Хаанчлал нь бусад хаадынхаас өөр гэв. Тэр Исаиа 53 дээрх зовж шаналсан зарц болж ноёрхолоо тогтооно. Хаан ширээнд залрахын тулд Тэр үхнэ. Энэхүү урвуу Хаанчлалын тухай Лукийн бичсэн дараах түүхээс харцгаая.
Есүс хэдэн дагалдагчдын хамтаар уул өөд гартал Бурханы нүд гялбам ариун оршихуй буун ирж гэнэт Есүсийн дүр төрх өөрчлөгдөв. Түүнтэй хамт хоёр хүн үзэгдсэн бөгөөд тэд бол уулын орой дээр Бурханы алдрыг харж байсан эртний эш үзүүлэгчид болох Мосе, Елиа нар байв. Бурхан үүлэн дундаас "Энэ бол Миний Хүү, Түүнийг сонсогтун" хэмээв. Үнэхээр гайхалтай үзэгдэл. Елиа, Мосе хоёр Есүс хэрхэн одох буюу Түүний "эксодус"-н тухай ярьсан гэж Лук тэмдэглэн үлдээсэн. Лук Грек хэлний эксодус (энэ нь үхэл гэсэн утгатай) гэдэг үгийг ашигласан нь Иерусалимд гүйцээгдэх Түүний зорилгыг Египетээс Израилчууд чөлөөлөгдөн гарсантай холбохын тулд юм. Есүс бол эш үзүүлэгч. Тэр Израилыг гэм нүгэл, аливаа бузар муугаас нь Өөрийн үхлээр гэтэлгэх шинэ Мосе ажээ.
Энэхүү цочирдом илчлэлтээр Есүсийн Галилд хийх ажил дуусдаг. Ингээд Есүс Израилын жинхэнэ Хаан болж залрахын тулд амиа өргөхөөр нийслэл хот Иерусалимыг зорин урт аянд гарсан тухай Лук бичсэн.
About this Plan
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More