YouVersion Logo
Search Icon

Лук ба Үйлс номоор хийх аялалSample

Лук ба Үйлс номоор хийх аялал

DAY 11 OF 40

Есүс дагалдагч нартаа шашны удирдагчдын хуурамч байдлаас болгоомжил гэдэг. Тэд Бурханы хайрыг ярьдаг ч ядуусыг үл тоомсорлон, эрдэм мэдлэгээ зөвхөн алдар хүндийн төлөө ашигладаг. Ийм хоёр нүүртэй байдлыг нь Есүс зэвүүцэн, Бурхан бүгдийг хардаг, бүх хүн төрөлхтөн Түүний өмнө зогсох болно гэв. Тэр үүнийг анхааруулахын зэрэгцээ урам өгөхийн тулд хэлсэн юм. Шунал, хов жив нь үүрд нууцлагдахгүй. Хоёр нүүртүүд илчлэгдэж, үнэн ялж, хэзээ нэгэн цагт бурууг зөв болгон засна. Гэхдээ Бурхан зөвхөн бузар мууг бус сайн үйлсийг ч харж байдаг. Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг мэддэг ба Өөрийн бүтээлд өгөөмрөөр санаа тавьдаг. Есүсийг дагагчид гагцхүү Хаанчлалыг хайвал тэнгэрт баялагтай болоод зогсохгүй энэ дэлхий дээрх хэрэгцээ нь хангагдана. Мэдээж энэ нь амьдрал амар хялбар байна гэсэн үг биш. Үнэндээ дагалдагчид зовж шаналах болно гэж Тэр хэлсэн. Гэхдээ зовлон дундаа Бурхантай учирч, Түүний төлөө амиа өгсөн нь тэнгэрэлч нарын өмнө хүндлэгдэнэ гэв. Ийм ч учраас Есүс шавь нартаа Бурханы хангамжид итгэн, хуурамч байдлаас сэрэмжлэхийг сануулдаг. Хүн бүр энэ үгийг нь хүлээж аваасай гэж Есүс хүсдэг боловч ихэнх нь татгалздаг.

Day 10Day 12

About this Plan

Лук ба Үйлс номоор хийх аялал

Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.

More