Лук ба Үйлс номоор хийх аялалSample
Энэ хэсэгт цаг хугацааг алгасан үйл явдал өрнөдөг. Иохан эш үзүүлэгч болоод Иордан голын эрэгт шинэчлэлийн үйлчлэл удирдаж байх үед баян, ядуу, татвар хураагчид, цэргүүд гээд янз бүрийн хүмүүс усан баталгаа хүртэхээр ирэв. Энэ бүх хүмүүс шинэ амьдралаар замнах шийдвэр гаргажээ. Эрт дээр үед Израилчууд Иордан голыг гатлан ирж энэ газрыг өвлөн авсан. Бурхан тэднийг зөвхөн Түүнд үйлчилж, хөршөө хайрлан, шударга үнэнийг тогтоо гэж дуудсан юм. Гэтэл тэд энэ бүгдийг байнга зөрчиж байсныг Хуучин Гэрээнээс харж болно.Харин Иохан Израилчуудыг Иордан голын хөвөөнд цуглуулж Эзэн Бурхандаа өөрсдийгөө дахин зориул гэв. Энэхүү шинэчлэлийн хөдөлгөөн тэднийг Бурханы хийх гэж буй дараагийн зүйлд бэлдэх ажээ.
Есүс Хаанчлалын ажлаа Иорданд эхлүүлдэг. Иохан Есүст баптисм хүртээсний дараа Түүнийг уснаас гарч ирэхэд тэнгэр нээгдэж, нэгэн дуу “Хайрт Хүү минь чи билээ. Таалал минь Чамд оршдог" гэв. Эзэн Бурханы хэлсэн энэ үгс Ервей сударт бий. Эхний мөр нь Мөнхийн Эзэний илгээсэн Хаан Иерусалимд заларч улс үндэстнүүдэд түгсэн бузар мууг ялах тухай бичсэн Дуулал номын 2-р бүлэгт, харин дараагийн мөр нь эш үзүүлэгч Исаиагийн номд Мессиа зарц болон ирж Израилын төлөө зовлон эдэлж, амиа өгөх тухай хэсэгт гардаг.
Үүний дараа Есүсийн угийн бичгийг Давид (Израилын хаан), Абрахам (Израилын эцэг), Адам (хүн төрөлхтний эцэг) Бурхан (бүгдийг бүтээгч) хүртэл Лук тэмдэглэн бичжээ. Энэ нь бидэнд Есүс бол Израилыг төдийгүй бүх хүн төрөлхтнийг шинэчлэхээр Бурханаас илгээгдсэн Мессиа Хаан болохыг олж харахад тусалдаг.
About this Plan
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More