Лук ба Үйлс номоор хийх аялалSample
Цезарь Августын зарлигийн дагуу хүн амын тооллогод бүртгүүлэхээр төрөх дөхсөн Мариа сүйт залуу Иосефын хамт Бетлехем рүү явжээ. Зорьсон газраа хүрээд Мариагийн амаржих цаг болов. Тэдэнд хоноглох байр олдоогүй тул малын саравчинд хорогдов. Мариа нярайлж, Израилын ирээдүйн Хааныг даавуунд өлгийдөн тэжээлийн тэвшин дотор тавив.
Үүнээс холгүй хэсэг хоньчид хонио манаж байтал гэнэт гэрэлтсэн тэнгэрэлч үзэгдэв. Мэдээж тэд маш их айсан. Харин тэнгэрэлч тэдэнд Аврагч мэндэлсэн тул баярлагтун гээд тэжээлийн тэвшинд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг тэд олж харах болно гэжээ. Гэнэт үй олон тэнгэрэлч дэлхийд Өөрийн амар тайвныг өгсөн Бурханыг магтан дуулцгаав. Хоньчид яаравчлан хүүхдийг хайж тэнгэрэлчийн хэлсэнчлэн дөнгөж мэндэлсэн Есүсийг олж очив. Тэд үнэхээр алмайран гайхаж, сонссон харснаа бүгдэд ярихад дуулсан бүхэн гайхаж байв.
Бурхан малын саравчинд өсвөр насны охиноос төрж, хэдэн хоньчдоор угтуулна гэдэг хүн болгоны санаанд багтахгүй. Лукийн өгүүлэх түүхэд бүх зүйл эсрэгээрээ байдаг нь гол санаа нь юм. Бурханы Хаанчлал энэхүү халтар газар ядууст эхэлж илчлэгдэж байгаа нь Есүс энэ дэлхийн бүхнийг орвонгоор нь эргүүлж, аврал авчрах болно гэдгийг илэрхийлж буй юм.
Scripture
About this Plan
Хувь хүн, жижиг бүлэг болон гэр бүлд Лук ба Үйлс номыг 40 хоногийн хугацаанд уншиж дуусгах урам зоригийг Лук ба Үйлс номоор хийх аялал нь өгнө. Энэ багц нь дүрс видео болон гүн ойлголт өгөх хураангуйг агуулах бөгөөд оролцогчдод Есүсд ойртох мөн Лукийн гайхалтай уран зохиолын хэв маяг, сэтгэхүйн урсгалд нэвтрэхэд тусална.
More