YouVersion Logo
Search Icon

Plan Info

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Sample

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

DAY 9 OF 10

Зорилготой уралдаан

Өнгөрсөн 8 хоногт, бид хийж буй бүхий л зүйлдээ Бурханыг алдаршуулахын төлөө анхаарлаа хандуулж, дасгал сургуулилт ба тэмцээнийхээ зорилгыг олж авах талаар мэдэж авсан. Үнэхээр, үүнд Эзэнийг магтах, бусад Христчидийг Эзэнийг магтахад уриалах, бид дагалдагч бэлтгэхэд хэрхэн оролцох зэргүүд багтдаг. Дүгнээд хэлэхэд, бид мөнхийн зүйлд ач холбогдол өгсөн бүхий л зүйлс дээр төвлөрсөөр ирсэн. Бурхан үүрд мөнх, Түүний үг бас Түүний хүмүүс ч гэсэн үүрд мөнх гэдгийг та харж байгаа. Иймээс бидний хүчин зүтгэл талаар өнгөрөхгүйн тулд, би таныг мөнх амийн талаар бодож үзээсэй гэж уриалж байна. 

Сайн ба муу тэмцээний аль алиных нь дараа миний хэлэх дуртай зүйлсийн нэг бол “Үүнийг Тэнгэр рүү авч явж чадахгүй. “ Би үүнийг баттай мэдэж байна уу … үгүй. Гэсэнч , агуу хүчит ариун Бурханы оршихуйд надад байгаа 5000 харилцаа холбоо бол ямар ч ач холбогдолгүй зүйл юм. Бас таны тэмцээн, таны төгсгөлийн индэр, таны дуусгаагүй тэмцээн, хичнээн олон жил дугуй унасан, хичнээн удаа ялагдсан гэх мэт, таны АНУ-ын багийн цол хэргэм, таны Бостонд оролцсон марафон гүйлтийн тэмцээний үе гэх мэт. 

Таны баярын жагсаал, бүх хүчин зүтгэлийн талаар баахан үглэсэнд намайг уучлаарай, гэвч мөнхийн талаар ярих үед энэ бол тийм ч ач холбогдолтой зүйл бишээ.Тэр ч бүү хэл, үнэхээр ивээлтэй байсан ч гэсэн, 2 жилийн өмнөх таны үеийн талаар энэ дэлхий дээр тун цөөхөн хүн л санах байх. Тэгэхээр энэ зүйл нь бүгд түр зуурынх юм бол дасгал сургуулилт ба тэмцээн уралдаанд оролцох нь ашигтай гэж үү?

Та мөнхийн зорилготой уралдах үед, мөнхийн титмийн төлөө ялахаар уралдах үед энэ нь ашигтай юм! Иймд мөнхийн зүйлд юу чухал гэж? Бурхан. Түүний Үг ба хүмүүс! Та Бурханыг дасгал сургуулилт ба тэмцээнээрээ алдаршуулж байна уу? Та дасгал сургуулилт ба тэмцээнээрээ дамжуулж Түүний Үгэнд дуулгавартай байна уу? Та дасгал сургуулилт ба тэмцээнээрээ дамжуулан дагалдагч нарыг барьж байгуулж байна уу? Та тэвчээрийн ертөнцөд Бурханаас танд өгсөн зорилгыг биелүүлсний төлөө нэгэн өдөр тэнгэр улсад бусад тэвчээрийн спортын тамирчид, тэдний гэр бүлийнхэн ба найз нөхөд, эсвэл бусад нийгмийн бүлэг дэх хүмүүс байх болов уу? Хэрэв үгүй бол, танд өгсөн маш олон нөөц баялгийг юунд зарцуулж байгаадаа дахин үнэлгээ өгөх цаг болжээ.  

(Өдөр 2).

Олон хүмүүс өөрсдийнхөө хамгийн чухал гэсэн зүйл дээр дахин анхаарлаа хандуулж, цөөхөн зарим хүмүүс тэвчээрийн спортыг орхиж, Бурхан тэдгээр хүмүүсийг юунд өөрсдийгөө зориул гэж дуудсан байна түүнийг нь итгэмжтэйгээр хийхээр Түүнд хариулах хэрэгтэй болох байх. Би хүн нэг бүрийг энэхүү тэвчээрийн спортод юу хийх дуудлагатайгаа Эзэнээс мэдэхийн тулд залбиралд цаг гаргаасай хэмээн уриалж байна. Ингэсний эцэст, итгэмжтэйгээр бас зоригтойгоор хариулаарай !

Эргэцүүлэл

1.Та хэзээ нэгэн цагт юуг Тэнгэр улс руу авч явах, юуг авч явж чадахгүй талаараа бодож үзсэн үү?

2. Мөнхийн шагнал ба дэлхийн шагналыг харьцуулаад хэрхэн үнэлэх вэ?

3. Мөнхийн зорилгын төлөө уралдахын тулд та ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ? 

Day 8Day 10

About this Plan

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy