YouVersion Logo
Search Icon

Plan Info

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Sample

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

DAY 5 OF 10

Уралдах Бурханлаг Шалтгаан 1. Хүндлэл

Хэрэв бидний оршин тогтнож байгаа бас уралдаж буй гол шалтгаан нь Эзэнийг алдаршуулах юм бол үүнийг бид хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлэх вэ? Хэрхэн хүн-төвт ажиллагааг хол давж,  Түүний хэн болохынх нь хувьд, бас биднээр юу хийлгэхээр дуудсаных нь төлөө цогтой, дуулгавартайгаар Бурхан төв рүү шилжих вэ ? Үүнийг амьдралд хэрэгжүүлэх нилээд хэдэн арга байдаг ч гэсэн, ирэх гурван өдрийн туршид библи дээр суурилагдсан, өргөн цар хүрээ бүхий 3 арга замын талаар үзэж мэдэх болно. Эхнийх нь бол магтаал хүндэтгэл !

Магтаал хүндлэл бол Бурхан руу хандан Түүнийг хүндэтгэн, бишрэн дээдэлж буйн илэрхийлэл юм.Энэ бол зориудаар оюун бодол, сэтгэл хөдлөл, бие махбодиороо (өөрт байгаа бүхнээрээ) Бурхан руу анхаарлаа бүрэн дүүрэн хандуулж, хүлээн зөвшөөрөн, хүндэтгэн Түүнд Түүний ямар агуу, бас биширч сүрдмээр вэ гэдгийг илэрхийлж буй таны магтаал хүндэтгэл юм.  

Дасгал сургуулилт ба уралдааны үеэр та бас хөдөлгөөн дасгал, хоол тэжээл, стратеги төлөвлөгөө, биеийн төрх, уралдаан тэмцээн, бусдыг зоригжуулах, дугуйгаа бүрэн бүтэн байлгах, мэдээж өвдөлт ба хичээл зүтгэлээ хянан зохицуулах гэх мэт олон зүйл дээр анхаарлаа хандуулдаг тул үүнийг хэрэгжүүлэх нь хүндрэлтэй байж болохыг бүгд хүлээн зөвшөөрнө бизээ. Хэдий тийм ч гэсэн, дасгал сургуулилт ба уралдаан тэмцээнээ магтаалтай хийх боломжтой. Яаж вэ?

Би энд хүн бүрт зориулж хангалттай зай бүхий , бөглөх хоосон хуудсыг үлдээчихээд, биднийг чиглүүлэхэд тустай зарим нэгэн библи суурьтай сүнслэг сахилга баттай танилцъя. Анхаарлаа хандуулах сахилга батын жагсаалтад : залбирах, Эзэнийг дуугаар, магтуугаар бас Дуулал номоор магтах, Библи сонсох, Библиэс эш татах, Библийг тунгаан бясалгах зэрэг багтдаг. 

Энэхүү жагсаалт ядраахгүй бөгөөд эдгээрийг дотроо ба гаднаа хийж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь та Эзэн дээр зориудаар анхаарлаа хандуулан, бүхий л зүрхээрээ итгэж найдан, Түүнийг тухайн агшинд магтан, дасгал сургуулилт ба уралдаан тэмцээнд оролцох үйлдлээрээ Түүний алдрыг тунхаглахаар эрэлхийлж буй явдал юм. Эцэст нь та өөр дээр болон бусад дээр төвлөрсөн анхаарлаа авч хаяад, Бурханыг ямар гайхалтай болохыг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг. Энэ нь Түүнийг алдаршуулах ба уралдах бурханлаг шалтгаан юм.  

Эргэцүүлэл:

1. Та хамгийн сүүлд хэзээ дасгал сургуулилт ба тэмцээн уралдааны турш Эзэн дээр бүрэн төвлөрсөн байсан бэ?

2. Дасгал сургуулилт болон тэмцээний үеэр Бурхан дээр бүрэн анхаарлаа хандуулахад танд юу саад болж, анхаарлыг тань сарниулдаг вэ?

3. Өөр орчин нөхцөлд магтах явцдаа авах боломжгүй, харин дасгал сургуулилт ба тэмцээн уралдаанаар дамжуулан Эзэнийг магтах магтаалаар авч болох зарим нэгэн онцгой боломжууд юу байж болох вэ? Эдгээрийг та хэрхэн тодотгох боломжтой вэ?

Scripture

Day 4Day 6

About this Plan

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy