YouVersion Logo
Search Icon

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!Sample

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

DAY 6 OF 6

“Дүгнэлт ”


Хэрвээ та хэзээ ч Есүсийг өөрийнхөө амьдралд хүлээн авч байгаагүй юм уу эсвэл хүлээн авсан ч Түүний төлөө амьдарч байгаагүй бол чин зүрхнээсээ нэгэн залбирлыг хийснээр ӨНӨӨДӨР та Түүнд бүхнээ цоо шинээр даатгаж чадна. Тэрхүү хялбар залбирлын үгс нь ийм утгатай байх юм.


“Есүс ээ. Би өөрийгөө нүгэлтэй бөгөөд нүгэл хилэнцийн шийтгэлээс зөвхөн Та л намайг аварч чадна гэдгийг ухаарлаа. Таныг амьдралд минь орж ирээд намайг бүх нүглээс минь ангижруулж өгөөч гэж гуйж байна. Амьдралынхаа бүхий л талбарт амьдралынхаа өдөр бүрийг Таны төлөө амьдрахад туслаач. Амьдралд минь орж ирээд намайг чөлөөлсөнд баярлалаа.”


Хэрвээ ийнхүү зүрх сэтгэлийн гүнээс залбиран Есүс айлдсаныхаа дагуу хийж соёрхоно гэдэгт итгэсэн бол та өөрийнхөө өнө мөнхийн хувь тавиланг Түүнтэй хамтдаа байхаар өөрчлөн авралыг өөрийн болгож хүртсэн юм шүү!


Хэрвээ та Христийг дагах хүсэлтэй бол бид танд Библи н аппликейшн доторх нэмэгдэл хичээлүүдийг явуулж таны шинэ гарааг дэмжин тантай холбогдохыг хүсч байна. Доорхи линк ийг дарна уу.


БИ ЕСҮСИЙГ ДАГАХААР ШИЙДСЭН!  

Day 5

About this Plan

Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!

Ихэнх шийдвэр бидний хойшдын амьдралд нөлөөлдөг хэдий ч чухам ганц л шийдвэр хамгийн их учир холбогдолтой байдаг билээ. Хэрэв та энэхүү асар их ач холбогдолтой шийдвэрийн талаар илүү гүнзгийрүүлж ойлгомоор байвал Бурханы авралын үнэгүй бэлэг эндээс эхэлж байна. David J. Swandt-ийн “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номноос авав.

More