Амьдралын Тань Хамгийн Чухал Шийдвэр!Sample
"Бид Бүгдэд Аврагч Хэрэгтэй"
Бурхан Өөртэй нь төгс сайхан харилцаатай, гэм нүгэлгүй Адам, Ева хоёрыг бүтээсэн юм. Гэвч тэд Бурханд дуулгаваргүй хандаж Түүний тушаалыг зөрчин өөрсдийн амьдралд, мөн хүн төрөлхтөнд нүглийг авчирсан гэж Эхлэл номын 3-р бүлэгт гардаг. Адам Ева хоёрын гаргасан энэхүү алс хойч үеийнхэнд нь хүртэл ужиг нөлөөтэй шийдвэрийн үр уршгийг Ром 3:23-т ийнхүү тайлбарлажээ.
“Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй …” Ром 3:23
Бүгд л нүгэл болон нүгэлийн үйл лайнд орооцолдож хүн болгон гэм буруутай болжээ. Тийм болохоор бид бүгд Бурханаас тусгаарлагдсан юм. Бидний гэм нүгэл мөнхийн үр дагавартай байдаг.
"Учир нь нүглийн хөлс бол үхэл.” Ром 6:23а
Адам Ева хоёрын нэгэн шийдвэр тухайлбал тэд Бурханд дуулгаваргүй хандсаны улмаас үхэл, бие мах бодиороо болон сүнсний хувьд үхэх үхэл, тэдний хувьд болон бүх үр удамд нь (хүн төрөлхтөнд) зайлсхийх аргагүй зүйл болсон юм. Тэднийг уналтанд орсны дараа Бурхан хүн төрөлхтөнийг арилж үгүй болтол нь нүгэл дунд нь орхих уу эсвэл тэднийг нүглийн урхинаас ангижруулах арга зам олгох уу гэдгийг шийдвэрлэсэн. Тэрээр Өөрийн нигүүлсэл хайрын улмаас Өөрийн Хүүгээр дамжуулан авралын зам бэлдэж өгсөн нь юутай буян завшаантай хэрэг билээ.
"Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно." Иохан 3:16
"... харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн." Ром 6:23б
Есүс Христээс ангид бол хүн төрөлхтөн бие махбодийн болон сүнсний үхлээс зайлсхийх ямар ч аргагүй. Хэдийгээр Христ дотор байгаа бид ч бие махбодийн үхлийг тойрч гарахгүй боловч сүнсний үхэл (там) бидэнд ирэхгүй. Биднийг энэ амьралаа дуусаад буцахад Тэнгэр диваажин дахь мөнх амьдрал хүлээж байгаа. Есүс Христийн төгс золиослол болон Түүний үхлээс амилсан амилалтаар дамжуулан бид сүнслэгийн хувьд нүглийн шийтгэлээс аврагддаг!
Scripture
About this Plan
Ихэнх шийдвэр бидний хойшдын амьдралд нөлөөлдөг хэдий ч чухам ганц л шийдвэр хамгийн их учир холбогдолтой байдаг билээ. Хэрэв та энэхүү асар их ач холбогдолтой шийдвэрийн талаар илүү гүнзгийрүүлж ойлгомоор байвал Бурханы авралын үнэгүй бэлэг эндээс эхэлж байна. David J. Swandt-ийн “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номноос авав.
More