YouVersion Logo
Search Icon

Plan Info

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудSample

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

DAY 13 OF 14

Дуусгаж гүйцээхийн ач холбогдол

Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн, Би Таныг газар дээр алдаршуулав. — Иохан 17:4 

Хэдэн жилийн өмнө Эзэний өмнө намайг уйлахад хүргэсэн нэгэн эшлэл уншсан юм. Иохан 17:4–д «Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн, Би Таныг газар дээр алдаршууллаа» гэдэг. Бурханыг дагах нь Түүний дуудлагыг гүйцээж биелүүлнэ гэсэн утгатай. 

Үүнээс хойш энэ эшлэлийг унших болгондоо би Бурханы дуудлагад зүгээр нэг хариулах биш, харин надаар хийлгэхээр төлөвлөсөн бүхнийг гүйцээх нь маш чухал болсон. 

Бурхантай хамт урагшлахаар гараагаа эхэлсэн олон хүн бий. Гэвч миний бодлоор үүнийгээ гүйцээж бариандаа хүрсэн хүн тийм ч олон байдаггүй. 

Элч Паул «Авсан үүргээ баяртайгаар гүйцээх юмсан...» гэж хэлсэн (Үйлс 20:24). 

Би Бурханы өгсөн дуудлагыг гүйцээж, үүний хором бүрт баяртай байхаар шийдсэн! Таныг ч мөн ялгаагүй амьдралынхаа өдөр бүрт баярлаж, Бурханы танд өгсөн дуудлагыг гүйцээгээсэй гэж хүсэж байна. 

Үүний ихэнх нь биднээс л хамаарна. Бүх зүйл Бурханаас шалтгаалдаггүй. Тэрээр Өөрийнхөө хийх ёстойг хийж дуусгаад Христ дотор хэрэгцээтэй бүхнийг бидэнд өгсөн. Сурч, өсөн хөгжиж, Бурханы Сүнс бидний дээр ажиллах боломж олгох эсэх нь биднээс л шалтгаална.

Бурханы танаар хийлгэхээр дуудсан зүйлийг тунгаан цаг гаргаж, «Миний өмнө тавьсан Бурханы ажлыг дуусгахын тулд өнөөдөр би юу хийх вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. 

Танд зориулсан Бурханы агуу төлөвлөгөө бий. Үүнийг итгэлээр хүлээн авч, бүх зүрх сэтгэлээрээ араас нь мөшгө. Эрч хүчтэй дуусгахын тулд таныг өнөөдөр үүрэг амлалт гаргахыг хүсэж байна. Энэхүү үүрэг амлалт нь Бурхан хүндлэх нь гарцаагүй. 

Залбирлын эхлэл

Бурхан минь, Есүстэй адил Таны надад өгсөн ажлыг би гүйцээсэн гэж хэлэх чадвартай баймаар байна. Таны зорилгын төлөө амьдарч, замаа баяр хөөртэй дуусгах хүсэл ба хүч чадлыг өгч, миний дотор ажиллаж байгаа Танд талархаж байна!

Day 12Day 14

About this Plan

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy