YouVersion Logo
Search Icon

Plan Info

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудSample

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

DAY 10 OF 14

Тогтвортой амьдрал

Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн. — Дуулал 23:2

Таны амьдрал тогтвортой байна уу? Магадгүй та өөртөө «Би цаашид ийм байж чадахгүй. Би зүгээр л чадахгүй. Би мөнхөд ийм байж ер чадахгүй нь». Танд энэ мэт сэтгэгдэл төрж байвал «хүнд хязгаар байдаг» бөгөөд тэр хязгаартаа та хүрснээ мэддэг ч «Би үүнийгээ нэг их ойшоохгүй байна, хэр удаан ингэж явахаа үзье» гэж хэлж байгаатай адил. 

Хэт ачаалалтай зүтгэсээр байвал бие маань бидэнд сэрэмжлүүлэг өгч, энд тэндгүй өвдөж эхэлдэг. Гэсэн ч бид өөрийгөө зүгээр гэж бодож, сэрэмжлүүлгийг үл тоон өвдөж унатлаа зүтгэсээр байдаг. 

Би үүгээрээ бахархдаггүй. Харин үйлчлэлийнхээ эхний хорин жилд би хэд хэдэн удаа аймшигтай өвдсөн. Би тэр даруй эмч дээр гүйж очин, эм ба амин дэмийг төрөл бүрээр нь уудаг байлаа. Эмч нар намайг ердөө л хэт ачаалалттай ажиллаж байгааг ухааруулахыг оролддог байсан хэдий ч би тэднийг ойшоодоггүй байв. Үг дамжуулах ажил, хурал цуглаан, бүх аялал гэсээр өөрийгөө хүчилсээр, зүгээр л хамаг хүч тамираа барж байв. 

Эцэст нь би, бид амрах цаг гаргаж, өнгөрсөн хойно төлөөсийг нь төлөхгүй байх хэрэгтэй гэсэн Бурханы удирдамжийг тоохгүй байж болохгүй гэдгийг ойлгосон юм. Тиймээс би зарим өөрчлөлтийг хийсэн бөгөөд одоо миний биеийн байдал өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн. 

Хэрэв та тогтворгүй амьдралаар амьдарч байгаа бол өөрчлөлт хийх шаардлагатай зүйлсийг бүү хойшлуул. Мэдрэлийн ядаргаа, зүрхний шигдээс гэх мэт ямар нэг ноцтой зүйл болтол бүү хүлээ. Бурханы танаас хүсэж буй амьдралаар амьдрахын тулд өөрчлөлтийг одооноос эхэл. 

Та Бурханы арга замаар амьдарвал амар тайвнаар бялхсан амьдралын шинэ түвшинг мэдэх болно гэдгийг би баталж чадна. 

Залбирын эхлэл

Эзэн минь, миний амьдралын өөрчлөх шаардлагатай тогтворгүй талбаруудыг надад харуулаач. Би Танд эдгээрийг өргөж байна. Би амьдралдаа урамтай байж, ирэх жилүүдэд Танд үйлчлэхийн тулд өнөөдөр намайг Өөрийнхөө амар тайван ба амралт руу удирдан дагуулаач. 

Scripture

Day 9Day 11

About this Plan

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy