YouVersion Logo
Search Icon

Plan Info

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагSample

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

DAY 3 OF 7

## Бусдад үнэнчээр үйлчил Гараандаа 1962 онд Боб Девани Небраскад ахлах дасгалжуулагчаар ирсэн юм. Эхний хэдэн жил шууд л амжилтанд хүрэв. Гэтэл дараагийн хоёр жил нь 60/40 хувьтай ялагдаад байв. Зарим фенүүд үүнд ихэд дургүй байлаа. Тэд Бобыг ажлаас нь халахыг хүсээгүй ч, багийн зарим ажилтнуудыг халж, ямар нэгэн өөрчлөлт хийхийг түүнээс шаардаж байлаа. Гэвч Боб өөрийнхөө байр суурийг баттай болгох гэж хэн нэгнийг ажилгүй болгох сонирхолгүй байсан юм. Би тэр үед Бобтой хамт ажиллаж байв. Би тэр үед 30-н настай эхнэр, 3 хүүхэдтэй байв. Боб багийн гишүүддээ үнэнч байсан нь надад үнэхээр их тус болсон юм. Бобын оронд Небраскагийн багийн ахлах дасгалжуулагч болохдоо би энэ л үнэнч байдлыг багийн ажилчид болон тамирчиддаа үлгэр жишээ болгон харуулахыг зорьдог байлаа. Үүний эсрэгээр, багтаа үнэнч бус байх нь асар их хор уршиг дагуулж болох юм. Үнэнч бус байх нь амин хувиа хичээсэн хандлагад хүргэж, бидний зан чанарт сөргөөр нөлөөлдөг. Угтаа бол үнэнч бус байх нь нөхөрлөлөөс урваж, итгэл эвдэж байгаа хэрэг юм. Итгэл нэгэнт алдагдсан бол эргүүлэн олж авахад бараг боломжгүй. Тийм ч учраас үнэнч байна гэдэг бол өчүүхэн хэрэг биш юм. Библиэс бид үнэнч байдлын талаар маш сонирхолтой жишээг Петрийн амьдралаас харж болно. Есүсийн дагалдагчдын нэг болох Петр Мессиаг дэмжиж ажиллахдаа тун чиг маруухан байсан төдийгүй нэгэн тохиолдолд Ром цэргийн чихийг цавчин, мунхаг үйлдэл гаргаж байв. Загалмайд цовдлогдох гэж байх үеэр нь урваж хүртэл үзсэн Петр хожим нь хүчирхэг сайнмэдээ тараагч болж, чуулганыг үүсгэн байгуулсан билээ. Тэрээр үхэх хүртлээ Есүст үнэнч байж чадсан юм. Дасгалжуулагчид бид багийн ажилчид болон тамирчиддаа үйлчилж болох хамгийн сайн арга замуудын нэг бол үнэнч байдлыг үлгэрлэх. Үнэнч байдал нь итгэлцлийг бий болгож багийн амжилтанд нөлөөлөх гайхалтай хэрэгсэл болдог.  Том Осборн Урагшаа яв 1\. Багийн доторх үнэнч байдалд садаа болдог зүйлс юу вэ? 2\. Итгэлцэл, үнэнч байдлыг багтаа бий болгохын тулд та юу хийсэн бэ? 3\. Үнэнч бус байдал, итгэлцэлгүй байдлыг таягдан хаяхын тулд та юу хийсэн бэ? Дасгал хийх Рут 1:16-17; Сургаалт үгс 17:17; Иохан 15:12-13 Хувийн бэлтгэл Эзэн, Үнэнч байхын жинхэнэ үнэ цэнийг Та надад заагаач. Христ доторх ах эгч дүүс нарынхаа дунд болон баг дотроо итгэлцлийг бий болгоход минь надад туслаач. Амен.
Day 2Day 4

About this Plan

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас х...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy