YouVersion Logo
Search Icon

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагSample

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

DAY 2 OF 7

Сайн тэмцлээр тэмц 

Гараандаа

Тамирчдыг нэг баг болгохын тулд миний тэднээс хайдаг хамгийн гол ур чадвар бол тэвчээртэйгээр тэмцэх байдаг. Тэмцэх ур чадвар бол багийн гол үндэс суурь болдог зүйл. Хэрвээ баг маань ялалтын төлөө тэмцэж л чадвал айх зүйл гэж байхгүй. Тэмцэх ур чадварын хувьд бид өөрсдөө удирдах хянах боломжтой зүйл. Тамирчины дундаж оноо авалтыг аль эсвэл багтаа шинэ тамирчин авах ур чадварын шалгалт зэрэг бол алдаж, онож байдаг зүйлс учраас байнга хянах аргагүй. Харин хэр их зүтгэл гаргах, хэр шаргуу тэмцэхээ баг өөрөө хянах боломжтой. Хэрвээ авьяас байгаад бас тэмцэх ур чадвар байвал тамирчинд хамгийн шилдэг нь болох боломжийг олгодог. Заримдаа тэмцэх ур чадвартай хүмүүс өрсөлдөгчдөөсөө авьяас, чадвараар дутуу байсан ч тэдэнтэй өрсөлдөөд алдаа гарах нь хүртэл маш элбэг байдаг.

Та амьдралдаа ямар нэгэн өвчин тусах эсвэл ямар нэгэн зовлон ирэхэд түүтэй тэмцэж даван туулах гэдэг бол амьдралд тохиолдох зайлшгүй зүйл юм. Христэд итгэгч хүний хувьд бидэнд ч энэ хамаатай. Хэрэв таныг сагсан бөмбөг тоглож байх үед сайн хамгаалалтаар бөмбөг таслагдаж сул гарвал бөмбөгийн хойноос түүнийг авахын төлөө тэмцэх бас тоглолтын үед талбайд гарч буй бүхий л саадыг давахын төлөө тэмцэж сурахад бид тамирчидаа дасгалжуулдаг. Харин сүнслэг талбарт бол бид сайн тэмцлээр тэмцэхийг дагалдагч нартаа зааж сургадаг. Мөнхийн амьдралд хүрэх энэ аялалын замд тулгарах олон саад бэрхшээлтэй тэмцэхэд нь бид тусалж, бэлтгэдэг.

Шүд зууж, бат зогсох тухайд бол өдөр бүр итгэлээр амьдрах, хором бүрт шийдвэр гаргахад үүн шиг хэрэгтэй зүйл үгүй. Тодруулбал, аливаа амар хялбарыг бус, шаардлагатайг хийж амьдарна гэсэн үг. Үүнд тэмцэх хэрэгтэй, тэвчээр хэрэгтэй. Энэ бүхний эцэст бид элч Паулын хэлсэн шиг “Би итгэлээ сахьсан” гэж итгэлтэйгээр хэлж, замаа дуусгаж чадна. – Шерри Коел 

Урагшаа яв

1. Тамирчдын хувьд “тэмцэл” гэдэг үгийг юу гэж тодорхойлох вэ?

2. 2 Тимот 4:6-8 –г унш. Паул энд ямар тэмцлийн талаар ярьсан байна вэ? 

3. Өдөр бүр бидэнд тулгардаг сүнслэг бэрхшээл, гаргах ёстой шийдвэрүүдийг “тэмцэл”-тэй хэрхэн холбох вэ? 

Дасгал хийх

1 Коринт 9:24-25; Колоссай 3:17-24; 1 Tимот 6:12; 2 Tимот 4:6-8

Хувийн бэлтгэл

Залбирал: Ааваа, надад сайн тэмцлээр тэмцэх хүчийг өгсөнд баярлалаа. Өдөр бүр тулгардаг сорилт, саад бэрхшээлүүдийн эсрэг зогсож, итгэлээ хамгаалахад надад туслаач. Сүнслэг амьдралдаа тэмцэгч байхад туслаач. Амен. 

Day 1Day 3

About this Plan

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.

More