Есүс

Хэнээс Jesus Film Project

ХОЛБООТОЙ БИЧЭЭС

Есүс Христийн амьдралаас сэдэвлэсэн баримтат драма-"Есүс" филм нь 1979 онд гарснаас хойш 1100 гаруй хэл дээр орчуулагджээ. Энэхүү филм нь түүхэнд хамгийн их орчуулагдсан мөн үзсэн филмд тооцогдсон хэвээрээ байна. "Зорилгоор удирдуулсан амьдрал" номын зохиолч, Пастор Рик Воррен ""Есүс" филм бол сайн мэдээ тараах хамгийн үр нөлөөтэй багаж" хэмээн хэлжээ. 450 гаруй шашны удирдагчид болон эрдэмтэд түүхэн болон библийн талаас хэр зэрэг үнэн бодит болох талаар киноны гар бичмэлд үнэлэлт дүгнэлтийг өгчээ. Киноны гар бичмэл нь Лукын сайн мэдээнд үндэслэсэн бөгөөд Есүс хэлсэн бараг бүх үгнүүдийг Библиэс авчээ. 2000 шахам жилийн өмнөх Палестины соёлыг дүрслэн харуулахад нөр их хүчин чармайлт гаргасны заримаас нь дурьдвал: тухайн үеийн ердөө л 35 өнгийн, гараар сүлжсэн хувцас, 1-р зууны арга барилаар хийсэн шавар ваар, мөн орчин үеийн утасны болон эрчим хүчний шугамнуудыг зөөж холдуулах гэх мэт. ЕСҮС филм нь 1979 онд Израйлын нутаг дэвсгэрийн 202 газарт зураг авагдсан бөгөөд 5000 гаруй Израйлчууд болон Арабчууд тоглон дүр бүтээжээ. 2000 жилийн өмнөх яг тэр газруудад зураг авалтуудыг аль болох хийхийг хичээжээ.