Лук 18

18
Сургаалт зүйрлэл: Бэлэвсэн эмэгтэй, шүүгч хоёр
1Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав.
2Нэгэн хотод Бурханаас үл эмээдэг, хүмүүсийг ч эс хүндэлдэг шүүгч байжээ. 3Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй, шүүгчид очиж “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа. 4Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй 5боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвээс тэр ирж үргэлж надад төвөг удах вий” гэжээ. 6Тэгээд Эзэн
—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс. 7Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? 8Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ.
Сургаалт зүйрлэл: Фарисай ба татвар хураагч
9Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйрлэлийг айлдав.
10Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. 11Фарисай хүн зогсоод өөртөө залбиран#18:11 эсвэл тэр зайтай зогсоод залбиран ЗБ-т цэх зогсчихоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш, энэ татвар хураагч шиг ч биш. 12Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг” гэв. 13Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв. 14Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.#Мт 23:12; Лк 14:11
Есүс хүүхдүүдийг ерөөв
(Мт 19:13–15; Мк 10:13–16)
15Хүмүүс Есүсээр нялх хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүн дээр авчрахыг нь харсан шавь нар тэднийг зандрахад 16Есүс тэднийг дуудаад,
—Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. 17Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй гэжээ.
Баян удирдагч
(Мт 19:16–30; Мк 10:17–31)
18Нэгэн удирдагч Түүнээс
—Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. 19Есүс түүнд
—Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. 20“Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл”#Гэт 20:12–16; Дх 5:16–20 гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд 21тэр
—Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан гэв. 22Үүнийг сонсоод Есүс түүнд
—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. 23Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. 24Есүс түүнийг хараад,
—Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! 25Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний нүхээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь 26сонссон хүмүүс
—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд 27Есүс
—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. 28Петр
—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиод Таныг дагасан гэхэд 29Тэр тэдэнд
—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүүс, эцэг эх ба хүүхдүүдээ орхино, 30тэр энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг ч хүлээн авна гэв.
Есүс үхэлээ гурав дахиа тунхаглав
(Мт 20:17–19; Мк 10:32–34)
31Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд
—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. 32Хүний Хүү харийнхны гарт тушаагдахад, тэд Түүнийг доромжилж, нулимж, 33ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно гэж айлдав. 34Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Үгс нь тэднээс нууцлагдсан байсан тул айлдсаныг нь тэд ойлгоогүй ажээ.
Сохор гуйлгачинг эдгээв
(Мт 20:29–34; Мк 10:46–52)
35Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. 36Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. 37Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. 38Тэгтэл мөнөөх сохор хүн
—Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд 39түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар
—Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. 40Есүс зогсож, түүнийг Өөр дээр нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц Тэр түүнээс
41Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэсэнд тэр
—Эзэн, намайг дахин хардаг болгооч гэхэд 42Есүс түүнд
—Чи дахиад хараатай бол. Итгэл чинь чамайг аварлаа гэв. 43Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

Одоогоор Сонгогдсон:

Лук 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Лук 18-д зориулсан видео