" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Библиэс унш // 1-р хэсэг : Энэ нь хэрхэн бидэнд хүрсэн бэ
Энэ нэгдүгээр эшлэлээс бид, Петр Паулын талаар болон түүний бичээсийн талаар сургаалиа эхлүүлж байгааг олж хардаг. Төгсгөлд нь тэрээр ямар үгс ашигласан байгааг сайн ажигла – тэрээр Паулын бичсэн зүйлсийг бичээс хэмээн тодорхойлсон байдаг! Тэр үед Петр хүртэл эдгээр бичихээр зааварчлагдсан үгс нь ямар их хүч чадалтай бас урамшуулахуйц болохыг мэдсэн байсан – Есүсийн ярихыг нь сонссон Түүний дагалдагчид Паулын үгс бол бичээс юм хэмээн хэлсэн байдаг. Тэр үед эдгээр үгсийг бичиж байсан хүмүүс хүртэл ямар нэг гайхамшигтай зүйлс болж буйг ойлгосон байсан. Тэд өөрсдөдөө сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд эдгээрийг бичээгүй - үнэндээ, харийнханд хандсан Петрийн үйлдэл нь үгсийнхээ дагуу бус байгааг Паул нэгэнтээ сануулсан байдаг.
Тэд өөрсдийнх нь бичиж буй зүйлс бичээс болохыг ухаарсан байсан, учир нь тэднээр дамжуулан Бурхан түүхийн голдрилыг өөрчилж байсан. Үнэндээ, эдгээр эрчүүд өөрсдийнх нь бичиж буй зүйлс бичээс гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан байх, учир нь эдгээр үйл явдлууд болон санаануудыг бичсэнээр өөрсөд дээр нь ирэх хавчлага болон зовлон тарчлалаас болоод ийнхүү хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байсан байх. Гэвч тэд ингэхээс өөр аргагүй байсан - тэд Бурхантай нүүр тулсан бас Тэрээр эдгээрийг бичүүлэхээр тэднийг дуудсан.
Хэрэгжүүлэх алхмууд: Эдгээр Библийн номуудыг бичиж байх үед амьд байсан бол ямар гайхалтай уур амьсгалтай байх байсан бас энэ өдрийг хүртэл Библи оршин байсаар байхын тулд эдгээр хүмүүсийн гаргасан золиосын талаар бодоход зориулан нэг өдрийг өнгөрүүл.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church