" Нөгөө зургаа" чимээгүй цагийн судлалын цувралуудЗагвар
Библиэс унш // 1-р Хэсэг: Энэ нь хэрхэн бидэнд хүрсэн бэ?
Энэ сургаалийн эхний хэсэг нь энэ эхний долоо хоногийн сургаалиудын гол санааны үргэлжлэл нь болдог: Бурханы Үг Түүнээс өгөгдсөн учраас итгэж болохуйц. Гэсэн хэдий ч анхаарах зүйл бол хамгийн сүүлийн хэсэг мөн. Бурханы үг бол итгэдэг хүмүүсийн дотор ч ажилладаг – Христитгэлтнүүд болохынхоо хувьд өөрөө өөрийгөө шалгах үг болохоор нь хүлээн авахыг Паул бидэнд тайлбарласан байдаг. Хэрэв бид үнэхээр л Бурханд итгэдэг бас Түүнд найддаг юм бол бидний дотор Түүний үг ажилладаг уу? Өөрөөр хэлбэл, Түүний бидэнд хэлж буй тэр зүйлсийг бид хийж байна уу бас төгсгөлдөө биднийг аюулд хүргэнэ хэмээн Түүний хэлж буй зүйлсээс бид зайлсхийж байна уу?
Хэрэв бид үнэхээр л Бурханд итгэдэг бас Түүнд найддаг юм бол бидний дотор Түүний үг ажилладаг уу? Өөрөөр хэлбэл, Түүний бидэнд хэлж буй тэр зүйлсийг бид хийж байна уу бас төгсгөлдөө биднийг аюулд хүргэнэ хэмээн Түүний хэлж буй зүйлсээс бид зайлсхийж байна уу? Хэрэв бид өөрсдийнхөө амьдралд шударгаар үнэлгээг өгөх юм бол бас Бурханы үгэнд юу гэсэн байдагт бус харин бидэнд ямар мэдрэмж төрж байгаад үндэслэн шийдвэрүүдийг гаргадаг бол, бид дуулгавартай байдлын дагуу амьдрахгүй байна гэсэн үг. Есүсийг дагах нь бүхий л зүйлсийг маань биднээс шаарддаг - хичнээн хэцүү болсон ч бай та Бурханд дуулгавартай байхыг хүсч байна уу?
Хэрэгжүүлэх алхмууд: Өдрөө эхлэхээсээ өмнө дараах мэдэгдлийг давтан хэл: "Өнөөдөр, би бүхий л үйлдэл, бодол санаа, сэдэлтээрээ Таныг хүндлэх болно." Тэгээд бүхий л үйлдэл, бодол санаа болон сэдэлтээ дараах шалгуураар шалга: "Энэ нь Бурханыг хүндэтгэж байна уу?"
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ 40 хоногийн уншлагын төлөвлөгөө нь ганцхан Ням гарагт бус, харин долоо хоногийн 'Нөгөө зургаа'-н өдрүүдэд Христийг дагах нь ямар утга учиртай зүйл болохыг Христитгэлтнүүдэд заах бас үүнд тэднийг чиглүүлэх зорилготойгоор бүтээгдсэн.
More
We would like to thank Journey Church for providing this plan. For more information, please visit: http://JRNY.church