Адвентын бишрэл хүндэтгэлЗагвар

Advent Adoration by Vertical Worship

4-с 2 дахь өдөр

хайр.

Лук 1:26-28

Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэрэлч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв." 

Бид бүгд л онцгүй бэлэг авч үзсэн. Үүгээр "чи надад энэ муухай ноосон цамцыг авч өгсөн биз дээ?" гэж бэлэг голох талаар хэлэх гээгүй юм шүү, зүгээр л онцгүй бэлгийн тухай хэлэхийг хүссэн юм. Цаасанд ороосон бэлгийг хүлээн байж сэтгэл догдлон задлах тэр мэдрэмжээс хол давахгүй нэг тиймхэн бэлэг байдаг даа. Ийм төрлийн бэлэгнүүд бол, үнэн хэрэгтээ, жинхэнэ бэлэг биш юм. Тэдгээр нь болзол тавьсан, бас ихэвчлэн, цаанаа далд зорилготой байдаг. 

Мариа ч бас өмнө нь онцгүй бэлэг авч байсан нь илт байна. Учир нь тэр ингэж хариу хэлжээ. 

Лук 1:29

"Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв."

Энэ яг л Мариа гайхсандаа өөрөөсөө "Энэ юун бэлэг вэ? Та надаас юу хүсээд байна вэ? Үнэн гэхэд дэндүү сайн үзэгдлийн ямар хэсгээс би хоцорчихоо вэ?" гэж асууж байгаатай адил юм. 

Амьдрал бидэнд барьсан загас хүлээхийг заадаг. Бид "аз харих"-ыг хүлээдэг. Бид тооцооны хуудас ирэх үед, үүнийг төлөх чадваргүй байх болно гэж заримдаа боддог. Бид амьдралын төвөгтэй хүлээлтүүдийг мэдэрдэг, харин, ихэнхи үед, бид дөнгөн данган үргэлжлүүлж байгаа мэт мэдэрдэг. Бид бусдад хүлээлт үүсгэж, түүнд нь хүрэхгүй үед бидний урам хугардаг. 

Энэ бол нөхцөл болзолтой амьдрал. 

Гэхдээ Бурханы хайр бол өөр. Бурхан бидэнд "ямар ч барьсан загас байдаггүй" гэдгийг Мариагаар дамжуулан сануулж байна. 

Лук 1:30

Тэнгэрэлч түүнд "Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ" гэж хэлсэн.

"Тааллыг олсон нэгэн" болох Мариад "Бурханы тааллыг олсон" гэсэн сануулга хэрэгтэй. Бид бүгдэд сануулга хэрэгтэй.

Си.Эс. Льюис "Дөрвөн хайр" номдоо хайрын бэлэг гэж нэрлэгддэг хайрын тухай тодорхойлсон байдаг. 

Хайрын бэлэг бол нөхцөл болзлын эсрэг үг юм. Хайрын бэлэг юу ч хүсэн хүлээдэггүй, бүр хариу шаарддаггүй төрлийн хайр юм. Энэ төрлийн бэлэг нь бүхэлдээ өгч байгаа хүнээс хамаардаг. Энэ төрлийн хайраар, хүлээн авагч нь зөвхөн хүлээн авдаг

Энэ бол бидэнд зориулсан Бурханы хайрын төрөл юм. Энэ төрлийн хайранд тохирох цор ганц хариу бол идэвхтэйгээр хариу үйлдэх. Энэ бол хүлээн авагч руу чиглэн бөхийж буй зүрхний төлөв байдал. Үйлдэл хэзээ ч "Би энэ зүйлийг хийж байгаа шүү" гэж хэлдэггүй, харин энгийнээр, "биелэх болтугай" гэж хэлдэг.

Лук 1:38б

Мариа, "Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай" гэж хэлсэн. 

Мариа өөрийгөө Бурханд өгсөн, албадлагаар, үүргээр эсвэл өөрийгөө хүчилж биш, харин хайраар өгсөн. Бурханы хайрын бэлэг Мариа дотор хайрыг бүтээсэн

Энэ бол хамгийн их маргасан сэдэв болох болзолт хайрын төрөл нь юм. (унших: бүгдээрээ). 

Хайрын бэлэг бол бүтээмжтэй! Хайрын бэлэг нь хайрыг бүтээдэг! Хайрын бэлэг нь хайрыг өөрийн эрхгүй бий болгодог харин болзол тавьдаг хайр нь зөвхөн хариу барьдаг зуршилтай, бүр хуурамч ч байдаг байна.  

Хэрвээ та надад итгэхгүй байгаа бол, энд Бурханы хайрын бэлгэнд өгсөн Мариагийн хариулт байна:

Лук 1:46-55

Харин Мариа ингэж хэлсэн,

"Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь Түүнээс эмээгчдэд үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд өршөөлөө бодож Тэр туслав. Бидний эцэг өвгөдөд Абрахамд болон үр удамд нь өнө айлдсанчлан үйлдсэн билээ."

Мариа богинохон баганан хэлбэрт төвлөрсөн энэ шүлгэн дээрээ "Тэр үүнийг хийсэн!" гэдгийг ямар нэг хэлбэрээр есөн өөр удаа давтжээ. Энэ бүгд Есүсийн тухай юм. Есүсийн юу хийсэн тухай юм! Та хайрын бэлгийн Бурхантай харьцах үед, та юу ч хийж чадахгүй харин Түүний хайрладаг аргуудыг анзаарч харж чадна. Та юу ч хийж чадахгүй харин магтан дуулж чадна. Та юу ч хийж чадахгүй харин Түүнийг хайрлаж чадна.

Энэ Христ мэндэлсэн баяраар, Бурханы хайр бол хайрын бэлэг гэдгийг санаарай. Хэзээ ч байгаагүй цор ганц хайрын бэлэг.

Биелэх болтугай.

Залбирал:

Эзэн минь, надад Өөрийн хайрын бэлгийг сануулаарай. Хүлээж авахад минь туслаач. Биелэх болтугай!

Хэрэгжүүлэлт:

Бурхантай харилцах харилцаандаа хэрхэн болзол тавьдаг байсан тухайгаа жагсааж бичээрэй. Гэмших бас улайх шаардлагатай "энэ хэвээр-эсвэл-өөрөөр-байх" эсвэл "энэ хэвээр-эсвэл-өөрөөр-хийх" зуршил, бодол санаа юу вэ? 

Та өөрийн болзол тавьдаг хайрын хандлагыг хүлээн зөвшөөрсөн бол Бурханд талархаарай. Учир нь Бурханы хайр бол таныхтай адилгүй юм. 

Магтаал хүндлэлийн залбирал, баганан хэлбэрийн залбирал бичиж, хайрын бэлгийнх нь төлөө Түүнд хэрхэн талархаж байгаагаа бичээрэй. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Advent Adoration by Vertical Worship

Найдвар, хайр, амар тайван, баяр хөөр. Эдгээр үгс баярын улирлын үеэр ихээр хэрэглэгддэг, гэхдээ яагаад гэдгийг нь бид нар санадаг болов уу? Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн төрөлтөөр дамжуулан Бурхан хүн төрөлхтний түүхэнд хэрхэн оролцсон тухай түүх юм. Мариа, Иосеф болон хоньчдын амьдрал энэ үйл явдлаар бүрэн дүүрэн өөрчлөгдсөн. Тэд хэрхэн найдвар, хайр, амар тайван бас баяр хөөрийг олсныг хамтдаа санацгаая. Бид ч бас эдгээрийг Есүсээр дамжуулан олж чадна. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан "Вэртикал Воршип энд Эссеншиал Воршип"-ын Жон Геррад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.verticalofficial.com/