Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар
Зүүдээр дамжуулан Эзэн үзэл санаа, зөвлөгөөгөө өгсөн олон тохиолдлуудыг Бичээс дээр тэмдэглэсэн байдаг. Иаков, Иосеф (Иаковын хүү), Иосеф (Есүсийн дэлхийн аав) нарын талаар тунгаан бодно уу. Энд зөвхөн хэдийг нь л дурдлаа.
Библийн эдгээр жишээнүүд зүүдээр дамжуулан надтай яриач хэмээн Бурханаас гуйх зүрх зоригийг надад өгсөн. Тийм ч олон тохиолдоод байдаггүй хэдий ч үр нөлөө бүхий энэ арга замаар Бурхан надтай үнэхээр ярьсан юм.
Нэгэн өглөө эрт зүүдэлсэн зүүдээ би одоо ч дотроо нандигнан хадгалдаг. Зүүдэндээ би уйтгартай зогсоолын гараж харсан. Намайг харж байтал, нэг найз маань зогсож байсан машин дээрээ очин, машины арын хаалгыг онгойлгон, хүүхдийн суудалд хүүхдээ суулгаж байв. Бяцхан охин уурлаж, өшгичиж байлаа. Найз маань маш тэвчээртэй бөгөөд зөөлнөөр суудлын бүсийг нь бэхэлж байлаа. Арай гэж дуусгаад, ядарч сульдсан шинжтэй жолоочийн суудалд суув.
Тэр үйл явдлыг харж байхдаа би, тэр найз маань ямар тууштай бөгөөд зөөлөн хандаж байгааг басхүү уур бухимдал нь ч хүрч байгааг би мэдэрч байлаа. Ээж болоод удсаны хувьд, энэ бол эцэг эх байхын зүгээр л нэг хэсэг нь—гэдгийг би мэдэж байлаа. Түүний охиныхоо төлөө хийж байгаа бүхэн нь буцаад түүнд үр жимс болж ирнэ, харин тэр болтол тэр бууж өгч болохгүй.
Тэр намайг харж чадахгүй байгааг би анзаарч байсан учраас зүүдэндээ би найздаа “Битгий бууж өгөөрэй! Тогтвортой, тууштай байгаарай!” гэж хэлж байв.
Найз маань нэг л тодорхой биш дуу сонссондоо итгэж ядан гар утсаа оролдож байлаа. Тэр, хэн тийм зүйл хэлснийг бас ямар яриа болоод өнгөрснийг огт мэдээгүй. Тэр мэргэн ухааныг сонсолгүйгээр цааш машинаа бариад яваад өгөв.
Сэрээд би, зүүдэнд болсон зүйлс болон сэтгэгдлээ бичиж тэмдэглэв. Тэр өглөөний турш би тэр зүүдэн дэх боломжит хувилбаруудын төлөө эргэцүүлэн бодож залбирсан.
Хэдэн цагийн дараа Эзэн тэр зүүдний тайлбарыг надтай хуваалцах үед—би бүр шоконд оров. Зүүдэнд байсан найз маань яг үнэндээ намайг төлөөлж байв, харин Тэр урмын үгсийг надад чангаар хэлэн хашгирч байв. Эцэг эх байх нь ямар хэцүү юм бэ гэж бодож байх үед энэ зүүдийг би зүүдэлж байсан. Эзэн бидний амьдралд маш их анхаарч санаа тавьдаг гэдгийг намайг мэдээсэй гэж хүсч байсан, бас гэр бүл маань цаашид өөр олон зүйлсийг туулах болно гэдгийг хэлэхийг хүсч байсан. Тэр зүүдээр дамжуулан олж авсан тэр мэргэн ухааныг би хэзээ ч мартаж байгаагүй сургамж болон үлдсэн юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй нь тасралтгүй харилцан яриа өрнүүлсээр байгаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь зүг чиг, харилцаа, зорилгодоо бүхий л өөрчлөлтийг авч ирэх яриа юм. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь Бурханы зүрхэнд хүрэх ил тод, хувийн түүхүүдээр дүүрэн. Тэр бидэнд хайртай!
More