Матай 2:13-21

Матай 2:13-21 АБ2013

Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ. Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв. Эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад «Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв» гэсэн байдаг билээ. Тэгээд Херодыг үхсэний дараа, Египетэд Эзэний тэнгэрэлч Иосефийн зүүдэнд гэнэт үзэгдэж — Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв. Тэр босож, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв.

Матай 2:13-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна