Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх ньЗагвар

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

6-с 6 дахь өдөр

Та нөхөрлөл дунд байхаар бүтээгдсэн нэгэн

Бурханыг итгэмжтэйгээр эрж хайхад таныг дээш нь өргөдөг, урамшуулдаг, зоригжуулдаг хэн таны амьдралд байна вэ? Таны тэмцэлдэж байгаа зүйлийг мэддэг хэн байна вэ бас хэрэгцээтэй үед тань өдөр оройн хэдэн цаг ч болж байсан хамаагүй тантай хамт байдаг хэн байна вэ?

Амьдралыг ганцаараа туулахаар Бурхан таныг бүтээгээгүй. Таныг барьж босгон, таны төлөө залбирч, цаашаа алхах ямар ч тэнхээ үгүй үед таныг тэнхрүүлэхээр Христийн дагалдагчдаар хүрээлэгдсэн байхаар Тэр таныг бүтээсэн. Хэрэв амьдралд тань ийм харилцаа байхгүй байгаа бол та мэдэрч чадахгүй өнгөрч байгаа гэсэн үг!

Хоёр буюу түүнээс дээш хүн Есүсийн Нэрээр цуглах үед Бурхан тэдэнтэй хамт байна гэж Библи дээр хэлдэг. Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр гэж Номлогчийн үгс номд хэлдэг учир нь нэг нь унах үед нөгөө нь түүнийг босгох аж. Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүйтэй адилхан бие биеийнхээ төлөө хамтдаа зогсох итгэгчид хүчтэй ба нэгдмэл байдаг. 

Хэрэв та энэ төлөвлөгөөг уншиж байгаа бөгөөд ийм төрлийн нөхөрлөл таны амьдралд байхгүйг ухаарах юм бол бид танд туслахад бэлэн байгаагаа танд хэлэхийг хүсэж байна! Church Online дээрх онлайн чуулганд бидэнтэй нэгдэж эсвэл энд манай багийнханд залбирлын сэдвээ хуваалцана уу. Энэхүү сэргэлт ба эдгэрлийн зам дахь аянаа үргэлжлүүлсээр байхад тань бид дуртайяа туслах болно. Та нөхөрлөл дунд байхаар бүтээгдсэн!

Яг одоо Бурханд хандан залбирахад хэдэн хормыг зарцуул: Бурхан минь, Та намайг хайрлан, урамшуулах хүмүүсийн хамт байхаар бүтээсэнд талархъя. Би амьдралыг ганцаараа туулж чадахгүй гэдгээ мэдэж байна мөн тусламж ба чигийг эрэн бусдад хандах зүрх зоригтой байхад надад Та туслаач гэж залбиран гуйж байна. Өдөр бүр Тан руу улам ойртоход туслах хүмүүсийг амьдралд минь авч ирэх болно гэдэгт би итгэж байна. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.

Яг одоо хийх үйлдэл

7 өдрийн 24 цагийн турш таныг сонсоход бэлэн байх хэн нэгэн хүнтэй ярь: 1-800-273-8255 руу залгаж эсвэл 741741 руу мессеж бичээрэй (зөвхөн АНУ дотор)

Амиа хорлохоос сэргийлэх эх сурвалжуудыг олж мэдэхийн тулд life.church/findhope

-д зочилно уу

Бидэнтэй Church Online дээр нэгдэж, мөн танд санаа тавин ганцаарчлан залбирч өгөх хэн нэгэн хэрэгтэй бол Шууд залбирал товч дээр дарж эсвэл Life.Church энд залбирлын сэдвээ үлдээгээрэй.

АНУ-с өөр газар буй хүмүүсийн хувьд эндээс өөрийнхөө орон нутаг дахь эх сурвалжийг олоорой.

<1>Хэрэв та Монгол улсад байгаа бол <12>https://findahelpline.com/mn сайт дээрх дугаар руу холбогдоно уу.
Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Overcoming Thoughts of Suicide and Self-Harm

Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байгаа гэдгийг та мэдэх хэрэгтэй. Life.Church-с эрхлэн гаргасан энэхүү зургаан өдрийн Библи уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн гэж дууддаг болохыг ойлгоход тань туслах ба таны аяныг эдгэрэл рүү чиглүүлэх болно. ***Хэрэв та хүнд байдалд байгаа бол хэн нэгэнд хандана уу. Өдөр бүрийн унших хэсэгт нэмэлт материалуудыг багтаасан.

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших