Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх ньЗагвар
Та бол хайрлагдсан нэгэн
Таны жинхэнэ хэн болохыг мэдэх юм бол таныг хайрлах хүн гэж нэг ч үгүй мэт танд санагдах үе байсан уу?
Үнэн гэвэл, та бол таныг бүтээсэн Бурханаар ямар ч нөхцөл шаардалгүйгээр хайрлагдсан нэгэн. Хэчнээн их алдаа гаргасан эсвэл өөрийгөө ямар ч хайр хүртэх зохисгүй нэгэн гэж боддогоос үл хамааран Бурхан үргэлж таныг Өөрийнхөө хүүхэд гэж дуудах болно.
Зүгээр л нэг үйлдэл төдийгөөр Бурхан таныг хайрладаг юм биш. Үнэндээ Тэр бол хайрын мөн чанар бөгөөд үүнийг бид мэдэж, найдаж болно гэж Библид бичсэн байдаг. Мөн энэ л хайраа Бурхан танд ямар ч үнэ төлбөргүйгээр өгдөг. Үүнээс таныг салгаж чадах зүйл гэж нэг ч үгүй. Үхэл, амь, одоо ба ирээдүйн алинд нь ч Бурханы хайраас таныг салгаж чадах хүч үгүй.
Гэхдээ, Тэр танд хайртай гэж зүгээр л хэлдэг юм биш. Хүн төрөлхтний бүхий л гэмийн төлөөс болгон Өөрийнхөө цорын ганц Хүү, Есүс Христээ нас баруулахаар энэ дэлхий рүү илгээснээр Тэр үүнийг баталсан. Есүс загалмай дээр нас барсан хэвээр үлдээгүй, Тэр гайхамшигтайгаар булшнаас дахин амилсан нь үхлийг бүр мөсөн ялаад зогсохгүй бидэнд үлдсэн амьдралынхаа туршид бас мөнхийн мөнхөд Түүнтэй харилцаатай байх арга замыг олгожээ. Таны хийх зүйл бол Түүний хайр болох энэ үнэгүй бэлгийг хүлээн авч, Түүнийг дагахад өөрийгөө бүрэн зориулахад л хангалттай. Та бол хайрлагдсан нэгэн!
Яг одоо Бурханд хандан залбирахад хэдэн хормыг зарцуул: Бурхан минь, Та намайг зүгээр л хайрлаад зогсолгүй бас хайраа илэрхийлэн байдагт талархъя. Хэн нэгний хайрыг хүртэх зохисгүй нэгэн мэт санагдах үед минь ч хүртэл Та намайг хайрласаар байдаг ба үүнийг өөрчлөх зүйл гэж нэг ч үгүй! Өнөөдөр Өөрийнхөө Хүү Есүсээр дамжуулан Таны надад өгсөн тэр үнэгүй бэлэг болох хайрыг би хүлээн авч байна. Би өөрийнхөө амьдралыг Танд бүрэн даатгая. Есүсийн Нэрээр залбирлаа. Амен.
Яг одоо хийх үйлдэл
7 өдрийн 24 цагийн турш таныг сонсоход бэлэн байх хэн нэгэн хүнтэй ярь: 1-800-273-8255 руу залгаж эсвэл 741741 руу мессеж бичээрэй (зөвхөн АНУ дотор)
Амиа хорлохоос сэргийлэх эх сурвалжуудыг олж мэдэхийн тулд life.church/findhope
-д зочилно ууБидэнтэй Church Online дээр нэгдэж, мөн танд санаа тавин ганцаарчлан залбирч өгөх хэн нэгэн хэрэгтэй бол Шууд залбирал товч дээр дарж эсвэл Life.Church энд залбирлын сэдвээ үлдээгээрэй.
АНУ-с өөр газар буй хүмүүсийн хувьд эндээс өөрийнхөө орон нутаг дахь эх сурвалжийг олоорой.
<1>Хэрэв та Монгол улсад байгаа бол <11>https://findahelpline.com/mn сайт дээрх дугаар руу холбогдоно уу.Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байгаа гэдгийг та мэдэх хэрэгтэй. Life.Church-с эрхлэн гаргасан энэхүү зургаан өдрийн Библи уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн гэж дууддаг болохыг ойлгоход тань туслах ба таны аяныг эдгэрэл рүү чиглүүлэх болно. ***Хэрэв та хүнд байдалд байгаа бол хэн нэгэнд хандана уу. Өдөр бүрийн унших хэсэгт нэмэлт материалуудыг багтаасан.
More