ГЭРЛЭЛТЗагвар
“Иймээс чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал, өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.” Матай 5:23-24
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.
Эд, Жейн (Ed and Jane)нар тийм ч их санал нийлдэг хос байгаагүй. Тэд нэг нэгнээсээ өөр хүнийг сонирхдоггүй. Тэгсэн хирнээ бие биедээ ч бас тийм ч их татагддаггүй байсан юм. Бүхий л гэрлэлт их бууны суманд шиг үнэнч бус харилцаанд өртөж сөнөдөг юм биш. Заримдаа хосууд харилцах сонирхолгүй болсоноос гэрлэлт аажмаар мөхдөг юм. Таныг ямар нэг зүйл зовоовол бүхий л зүйл төвөгтэй санагдана биз дээ. Тэгээд сэтгэлийн шарх, бухимдал бөөгнөрсөөр эцсийн эцэст гэрлэлт нь ганхдаг юм.
Тэр хоёр долоон жилийн турш тус тусдаа амьдарчээ. Хэн нь ч дахин гэрлээгүй. Эд болохоор эмнэлэгийн харуул хамгаалалтын албанд ажилласан. Нэг удаа эмнэлэгт өвчтөн эргэж явсан Жейнтэй санаандгүй тааралджээ. Тэр хоёр нэгнээ харангуутаа л дотор нэг зүйл асах шиг болсон байна. Гэрлэлтээ нураасан нь буруу зүйл байж гэж Эд бодов. Урьдын сайхан мөчүүдээ дурсаж, өнөөгийн ганцаардлаас ямар ялгаатай болохыг ухаарчээ.
Тэр хоёр ярилцаж, бас дахин ярилцаж байлаа. Тусдаа байх долоон жилийн дотор Эд эрс өөрчлөгдсөн. Тэр хооронд Эд амьдралаа Эзэнд үнэхээр зориулж, жижигхэн сүмд маш идэвхтэйгээр хамрагддаг болсон юм. Жейтэй тааралдсанаас хойш “Хоорондын харилцаагаа эргээгээд сэргээх боломж байгаа юм болов уу?” гэсэн асуултыг Эд сэтгэлдээ тээх болжээ. Эцсийн эцэст Жейнд санал тавиад дахин гэрлэх болсон байна. Тэр хосыг дахин гэрлүүлэх эрхэм завшаан надад олдсон юм. Тэд ийнхүү урьдын амласан тангарагаа дахин нэг удаа өргөж гэр бүл болцгоосон.
Тэгвэл энэ удаад бүх зүйл дардан, ямар ч асуудалгүй амьдарч байгаа гэж үү? Үгүй. Аливаа гэрлэлт асуудлыг дагуулж ирдэг боловч гэрлэлтээ авч үлдэх гэсэн шийдвэр байвал тэр бүхнийг даван туулахад дөхөм байдаг юм.
Бүх асуудлын гол түлхүүр бол эвлэрэл. Гэтэл уур уцаар, бухимдал, эсвэл нэгнээ үл тоомсорлох байдлаар болж салж сарнидаг байхад бид яагаад эвлэрэхгүй гэж тийм их тэмцэлддэг вэ? Үүний хариулт товчхондоо бидний хувиа хичээсэн зангаас үүддэг юм. Бардам зангаа умартаад, “Намайг уучлаач, намайг өршөөгөөч. Хоёулаа хамтдаа байцгаая” гэж хэлэхээс татгалздаг зөрүүд зан маань эвлэрэхгүйд хүргэдэг.
Сонирхолтой нь Шинэ Гэрээнд дөрвөн удаа уучлал ямар чухал болохыг онцолжээ. Уулан дээрх сургаалдаа Есүс айлдахдаа бид тахилын ширээнд өргөл авч ирэхдээ бидний эсрэг ямар нэг зүйл хийсэн ах дүүгээ санах ёстой гэжээ. Тэгээд “өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө” гэсэн байна. (Матай 5:24)
Хоорондоо санал зөрөлдсөн хоёр хүний тухай энэ түүхээр Есүс шавь нараа урамшуулахыг хүсчээ. Өстөн дайсантайгаа “эвлэрэхийг ихэд хичээгээрэй”, үгүй бол шүүгчийн өмнө буруушаагдаж, шорон гянданд хаягдах вий гэсэн байна.
Коринт хотынхонд бичихдээ Паул салж сарнисан нөхөр эхнэрүүдийг “... дахин гэрлэхгүй бай эсвэл ... эвлэр” гэж ятгажээ. (1 Коринт 7:11) Тэгээд эцэст нь Бурханы бүхий л хүмүүсийг “Бурхантай эвлэрцгээ” гэж урамшуулжээ. (2 Коринт 5:20).
Нэг асуулт байна: Хагаралдах, салж сарнихад хэн бас юу нөлөөлдөг вэ? Бурхан уу? Хэзээч үгүй. Эдений цэцэрлэгт Сатан өөрөө Адам Ева хоёрын дундуур чулуу хаяж Бурханаас хариу авах анхны оролдлогоо хийсэн. Тэрнээс хойш дахин дахин оролдлого хийсээр ирсэн юм. Хоёр анд найзыг дайсан болгодог нь, эхнэр нөхөр хоёрыг салгадаг нь яасан ч Бурхан биш. Эсвэл залуу хүмүүсийг Бурханаас болон эцэг эхээсээ нүүрээ буруулахад хүргэж, өөрийн дураар замнахыг Бурхан хэзээ ч дэмждэггүй.
Харин ч Бурханы сүнс эвлэрлийг, эдгэрлийг, сэргэлтийг авчирдаг юм. Тийм учраас, хормын төдий уур уцаараас болж хамгийн сайн найзаасаа тусгаарлах, эсвэл Бурхан та хоёрыг салгах хана хэрэм босгохоос өмнө өөрийгөө нягтлах нь дээр юм шүү. “Үүнийг Бурхан хүсээ ч үгүй, бас би өөрөө ч ингэх хүсэлгүй” гэж тунхаглах хэрэгтэй.
Бид зовж шархалснаасаа болж нөхөрлөлөөс, хайраас, итгэлцлээс нүүрээ буруулвал бүхнийг алдаад, цаашид ганцаардмал, шаналсан хүн болно. Тэгвэл бид хоёр удаа бүтэлгүйдэх болно гэсэн үг юм.
Харин “Энэ харилцаа бидний хувьд үнэхээр эрхэм учраас хоорондоо хагаралцалтай байхыг бид зөвшөөрөхгүй” гэж хэлэх нь эвлэрлийн зам дээр хөлөө тавихын эхлэл юм шүү. Бурханы Хүүг дэлхийд авчирсан алсын хараа нь бас эвлэрэл байсныг санагтун. Энэ бол бидний дагах үлгэр жишээ юм.
Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Гэрлэлтэй барьж байгуулахад тан туслах 5 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Itgel radio -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio