Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар
Есүс цовдлогдохоосоо өмнө ташуурдуулсан. Ромын цэргүүд Түүний биеийн дээд хэсгийг нүцгэлж, гарыг нь багананд хүлэв. Түүнийг хүчээр нуруугаа ил гаргасан байдалтай тонгойлгожээ. Дараа нь гинжин дээр яс, төмрийн хэлтэрхийнүүдийг сураар холбосон 3 салаа ташуураар Есүсийг ороолгов.
Цаазаар авах ялын өмнө хоригдлыг сул дорой болгож, загалмай дээр илүү хурдан үхүүлэхийн тулд ороолгох эсвэл ташуурдах явдал үргэлж гардаг байв. Есүсийн биеийг хүчтэй ташуурдсаны улмаас Түүний арьс урагдаж, яс нь махны цаанаас цухуйжээ. Олон хохирогчид ташуурдуулснаас болоод загалмайд очиж амжилгүй амиа алддаг байжээ. Энэхүү аймшигт шийтгэлийн дараа олон хүн саажилттай болж, цөөхөн хэд нь өөрийн ухаантай төдийхөн үлддэг байв.
Ташуурдуулсны дараа доог тохуу ирэв. Цэргүүд бүхнийг бүтээгч Бурханы Хүүг цуцалтгүй, харгис хэрцгийгээр дооглон тохуурхав.
Есүсийн тарчлал аль хэдийн дээд хязгаартаа хүрсэн байсан тул Тэр загалмайгаа үүрч чадахааргүй сул дорой болов. Голготын толгойд гарах мөчид Түүний үнэ цэнэтэй бие нь арай ядан амь голтой байв.
Ширээнүүдийг хөмөрч ... бяцхан хүүхдүүдийг өвөр дээрээ тэвэрч ... шуургыг намдааж ... үхэгсдийг босгож ... байсан хүн одоо шаналал дундаа цусанд хучигдан байна. Түүний уушги дэлхийн агаар мандлаас дахин ганцхан амьсгал авах гэж тэмцэж байсан бөгөөд нүд нь харгис өвдөлтөөр бүрхэгдсэн байв.
Харгалзагсад Аврагчийн амьсгал хураахыг сонссон болов уу гэж гайхдаг. Түүний анхны амин амьсгалаа авахыг харсан ээж нь одоо Түүний сүүлчийн амьсгаагаа хураахыг сонсож байна. Түүний анхны авиа, шуугианыг сонсоод өхөөрдөн байсан ээж нь одоо Түүнийг зовлон шаналалтай яаж амь тэмцэж буйг тэвчин харах ёстой болжээ.
Тэрээр тэр үед 10,000 тэнгэр элчийг дуудаж болох байсан. Тэд Түүнийг аврахаар ирэх байсан!
Тэр Өөрийгөө загалмайгаас зайлуулж болох байсан, гэхдээ Тэр тэгээгүй! Тэрээр Өөрийн хүч чадлыг Өөртөө хэвээр байлгахыг сонгосон. Яагаад? Тэр яагаад Өөрийгөө тамын доог тохуунаас аварсангүй вэ?
Тэр таны төлөө тэнд үлджээ ... учир нь ТА Түүний өмнө тавигдсан баяр баясгалан нь байв. Түүнийг Голготын загалмайд хадах үед Түүний зүрх сэтгэлд Та байсан.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерусалимд орж ирсэн өдрөөс эхлэн гайхамшигт амилалт хүртэлх түүхүүдийг Библиэс хамтдаа унших болно. Мөн бид Иерусалимын гудамж талбайд цугласан хүмүүстэй хамт уухайлан, түүнчлэн Иудас, Ромын цэргүүд рүү уурлан хашгирч, хэсэг эмэгтэйчүүдтэй хамт загалмайн өмнө уйлан, Христ амилсан өглөөг үүр цайхтай зэрэгцэн тэмдэглэн өнгөрүүлэх юм!
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com