Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар

"Хосанна!" гэдэг нь бүх цаг үеийн хамгийн тэсрэлттэй 7 хоногийг эхлүүлсэн үг байв. Тэр долоо хоног ба тэр үг байгаагүй бол хүмүүсийн амьдралд үзүүлсэн үлэмж нөлөөлөл түүхэнд хэзээ ч дуурсагдахгүй байх байлаа.
Иерусалим дахь Алгасал баярын долоо хоног байлаа, ойролцоогоор 2.5 сая хүн эртний энэ хотын гудамжинд цуглацгаажээ. Насанд хүрсэн бүх Еврей эрэгтэйчүүд Иерусалимд жилд гурван удаа ирэх ёстойгоос Алгасал баяр нэг тохиолдол нь байв. Харин нэгэн Хааны хувьд ямар гээчийн долоо хоног болох бол!
Есүс давчуу гудамжаар туучин явах үед цугласан хүмүүсийн ихэнх нь түүний зам дээр дээл хувцсаа дэвсэн өгчээ. Зүйрлүүлбэл, ялалт байгуулаад дайнаас буцан ирж буй хаанаа угтаж авч байгаа ард иргэд мэт байв.
Баяр хөөрөөр бялхсан ард олон зам дагуух модны мөчир тайран авч илжиг унан явж буй Хааны урд зам дээр дэвсэцгээж байлаа. Тэд мөчрүүдээ толгой дээрээ өргөн даллаж "Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн эрхэм дээдэд Хосанна!" хэмээн хашхиралдаж байжээ.
Тэдгээр хүмүүс магтан хүндлэгчид байсан юм! Тэд "Бидэнд байгаа бүх зүйл Таных, Есүс ээ!" гэж тунхаглан байв.
Та магтан хүндлэгч үү?
Есүс бидний амьдралд, Иерусалимд орж ирэхэд бид бүх зүрхээрээ дуулгавартай байж, үнэн сэтгэлийн магтаалаар хариу барих учиртай. Бидний тав тух, уламжлалыг эвдсэн маш идэвхтэй магтаал хүндлэлийг туршиж үзэх ёстой.
Есүс Христийн оршихуй таны амьдралд жинхэнэ өдөөлт болдог уу? Та Түүний ялгуусан цуваанд хариу үзүүлэхдээ үнэмлэхүй магтаалыг хэнэг ч үгүй орхисон юм биш биз?
Есүс Христийн Хаанчлалтай нүүр тулахдаа бидний ихэнх нь магтаал хүндлэлийн хэв маягаа өөрчлөхөөс татгалзаж, хойш суудаг. Бурханы Хүүтэй жинхэнэ учирсан хүний магтаалын илэрхийлэл нь хүлээн зөвшөөрөгдөхүйц, албан хэлбэрийн магтаалыг бодвол төсөөллөөс давсан ... хавьгүй илүү давсан ... байдалтай болсон байдаг.
Бид Түүний үхэл ба амилалт өөд өөрсдийн зүрх сэтгэл, амьдралаа бэлдэхдээ эхлээд "Хамгийн эрхэм дээдэд Хосанна!" гэх түүхийн дуу хоолойтой нэгдэж, чин эрмэлзэл ба үнэн сэтгэлээр үүнийг тунхаглах ёстой.
Зохиогчийн эрх 2013 Кэрол МакЛойдод хадгалагдаж, бүх эрх хуулиар хамгаалагдсан. Кэрол МакЛойд бол Зөвхөн Баяр хөөр үйлчлэлийн үндэслэгч бөгөөд энэхүү үйлчлэл нь эмэгтэйчүүдийг амьдралынхаа алхам бүрд Библитэй илүү гүнзгий холбогдоход урамшуулж, Эзэнтэй харилцах хувийн харилцаандаа өсөхөд нь тусалдаг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.JustJoyMinistries.com.

Энэ төлөвлөгөөний тухай

Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерусалимд орж ирсэн өдрөөс эхлэн гайхамшигт амилалт хүртэлх түүхүүдийг Библиэс хамтдаа унших болно. Мөн бид Иерусалимын гудамж талбайд цугласан хүмүүстэй хамт уухайлан, түүнчлэн Иудас, Ромын цэргүүд рүү уурлан хашгирч, хэсэг эмэгтэйчүүдтэй хамт загалмайн өмнө уйлан, Христ амилсан өглөөг үүр цайхтай зэрэгцэн тэмдэглэн өнгөрүүлэх юм!
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com
Холбоотой төлөвлөгөө унших

Загалмай & Титэм

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Есүс: Ялалтын минь туг

Таны амьдралыг ѳөрчлөх нэг үг

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь